Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Ялалтын баярын парад орчин үеийн түүхэнд хамгийн том нь болно
Ирэх тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москвагийн Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парад орчин үеийн оросын түүхэнд хамгийн том нь болно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. 15 мянган цэрэг жагсах энэ парадад гадаадын болон Тусгаар улсуудын хамтйн нөхөрлөлийн орнуудын цэрэг дайчид 10 нэгж болж оролцох юм.
БХЯ-ны зөвлөлийн хуралдаан дээр сайд Шойгу энэ парадад 200 нэгж техник оролцох нь 2014 оны дарадынхаас даруй 1,5 дахин их байна гэж тэмдэглэжээ. Энэ техникийн ихэнх нь манай орчин үеийн зэвсэг техник байна гэж тэр онцолсон байна.
Улаан талбайд шинэ үеийн өөрөө явагч их бууны “Коалиция-СВ”, стратегийн пуужингийн “Ярс” цогцолбор, “Армат” танк, явган цэргийн хуягт тээвэрлэгч “Курганец-25”, “Корнет”Д” цогцолбор, десантын БМД-4М байлдааны машин, хуягт “Бумеранг” явна.

“Эдгээрийн олонхи нь урьд хэн ч хараагүй шинэ машин техник байх болно” гэж Шойгу онцолжээ.
Цэргийн парадын эхэнд Аугаа их Эх орны дайны үеийн Т-34 танк явах юм байна. Талбайгаар цэргийн техникүүд явахын зэрэгцээ агаараар ОХУ-ын цэргийн нисэх хүчний 143 нэгж онгоц, нисдэг тэрэг явж өнгөрөх нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байх юм.
Үүний зэрэгцээ цэргийн техникүүд оросын 30 хотод нэгэн зэрэг явж өнгөрөхийн 9 нь улсын баатар хот байх юм байна. Харин цэргийн парад орос орны 150 хот суурингазарт болж, үүнд цэргийн 85 мянган албан хаагч оролцоно.
“Цэргийн бүх анги нэгтгэл, цэргийн албан хаагч бүр, гарнизон бүрт энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглүүлэх талаар бид бүхнийг хийх болно” гэж Батлан хамгаалахын сайд хэлжээ.

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадын тухай баримтат кино хийж, энэ парадад цэрэг дайчид нь оролцсон улс орнуудын хэл дээр хөрвүлж өгнө гэж сайд бас хэлсэн байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад болох Ялалтын баярын арга хэмжээнд гадаадын 26 улсын тэргүүн оролцохоо мэдэгдсэн гэлээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн тэргүүн, Европын зөвлөлийн тэргүүн ирнэ гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баряын үеэр Кремльд гадаад орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт ярирлцлагууд болохыг мэдээлсэн байна. “Гэхдээ юун түрүү энэ баяр бол бидний баяр. Яагаад гэвэл бид Ялагчид. Энэ баяр бол энэ дайнд ялсан манай ахмад дайчдын баяр” гэж Песков онцолсон байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Японы ерөнхий сайд Синзо Абэ нар Ялалтын баярт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Германы канцлер Ангела Меркель харин Москвад тавдугаар сарын 10-нд ирэх юм.
Ирэх тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москвагийн Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парад орчин үеийн оросын түүхэнд хамгийн том нь болно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. 15 мянган цэрэг жагсах энэ парадад гадаадын болон Тусгаар улсуудын хамтйн нөхөрлөлийн орнуудын цэрэг дайчид 10 нэгж болж оролцох юм.БХЯ-ны зөвлөлийн хуралдаан дээр сайд Шойгу энэ парадад 200 нэгж техник оролцох нь 2014 оны дарадынхаас даруй 1,5 дахин их байна гэж тэмдэглэжээ. Энэ техникийн ихэнх нь манай орчин үеийн зэвсэг техник байна гэж тэр онцолсон байна.

0 Сэтгэгдэл