Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
“Лалын улс”-ын шинэ удирагчаар физикийн багш тодорлоо

Алан хядагч “Лалын улс”- зэвсэгт бүлэглэлийн удирдагч аль-Багдадийн залгамжлагчаар Абу Аля аль-Афри гэж нэршсэн Абдуррахман Мустаф Аль Шейхлар гэгч тодорсон байна.
Өмнөх удирдагч Абу Бакр аль-Багдади нь АНУ тэргүүтэй эвслийн хүчний агаарын довтолгооны үеэр өнгөрсөн гуравдугаар сард хүнд шархдаж нас барсан гэж иракын Waradana агентлагийн мэдээнээс иш татан NEWSru.com дамжуулсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр бол Иракын умард нутгийн Мосул хот дахь бүлэглэлийн өндөр албаны хүмүүс удирдагчаа нас барсныг баталсан байна. Хэдийгээр эмч нар түүний амийг аврах гэж хичээсэн ч Аль-Багдади сирийн Ракка хотод нас баржээ.
Ийм ч болохоор зэвсэгт бүлэглэлийнхэн түүний залгамжлагчаар Абдуррахман Мустафа Аль Шейхларыг томилсон гэж эх сурвалж мэдээлснийг Иракын засгийн газрын зөвлөх доктор Хишам аль-Хашими баталжээ. Түүний хэлснээр бол “Лалын улс”-ын шинэ удирдагч нь өмнө нь физикийн багш байжээ.
Аль-Хашими зэвсэгт бүлэглэлийн өмнөх удирдагчийн нас барсныг батлаагүй ч бөмбөгдөлтийн үеэр Аль-Багдади хүнд шархдаж алан хядагчдын удирдагчийн албаа гүйцэтгэж чадахгүй болсон гэсэн байна.
“Аль-Каида” бүлэгэлийн удирдагч байсан Усама Бен Ладенг америкийн тусгай алба 2011 онд устгасны дараа аль-Афри нь сүүлд нь Лалын улсын нэг хэсэг болсон Аль-Каидагийн Иракын салбарын удирдагч болсон хүн юм.

0 Сэтгэгдэл