Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Польшид суугаа АНУ-ын элчин сайд уучлал гуйлаа
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комигийн хийсэн мэдэгдлийн төлөө Варшавт суугаа америкийн Элчин сайд Стивен Малл Польшийн Гадаад хэргийн яаманд очиж уучлал гуйсан байна.
Жеймс Коми дөрөвдүгээр сарын 15-нд Вашингтон дахь Хоморголон устгах аюулын музейд зочлох үеэрээ “Сая сая хүнийг алж хядахад сайн хүмүүс ч тусалж байсан. Герман, Польш, Унгарын тэр хүмүүс энэ аймшгийн эсрэг юу ч хийгээгүй. Тэд үүнийг зөв л зүйл гэж бодож, ингэх ёстой л гэж итгэж байсан. Польш ч бас Германтай хамт бөөнөөр алж устгасны хариуцлагыг үүрэх ёстой” гээд хэлчихсэн нь маргааш нь The Washington Post сонин дээр гарсан юм.
Польшид суугаа АНУ-ын Элчин сайд Стивен Малл “Бөөнөөр алж устгаж байсны төлөө Польш улс ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой гэдэг нь АНУ-ын албан ёсны байр суурь биш гэдгийг би тодорхой хэлэх байна” гэжээ. Тэр бас “Хүн ардыг бөөнөөр алж устгаж байсны төлөө нацист Германтай адил Польш, өөр бусад орнууд хариуцлага хүлээх ёстой гэдэг нь алдаатай, хариуцлагагүй, бүр хортой үр дагавартай зүйл” гэж Малл мэдэгджээ.
Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский энэ тухайд “Комигийн энэ үг нь түүхийн мэдлэггүйг харуулж байна гээд энэ үг нь польшийн төрийн эсэргүүцэлтэй тулгарч байна” гэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Герман улс Польшийг эзлээд байхдаа зургаан сая хүнийг алж устгасны тал нь еврей байсан юм. Түүхэн баримтуудаас үзэхэд польшийн иргэд гитлерчүүдээс еврей иргэдийн амийг аврах, тэдэнд туслахын тулд амиа золиослон тэмцэж байсан байдаг юм.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комигийн хийсэн мэдэгдлийн төлөө Варшавт суугаа америкийн Элчин сайд Стивен Малл Польшийн Гадаад хэргийн яаманд очиж уучлал гуйсан байна. Жеймс Коми дөрөвдүгээр сарын 15-нд Вашингтон дахь Хоморголон устгах аюулын музейд зочлох үеэрээ “Сая сая хүнийг алж хядахад сайн хүмүүс ч тусалж байсан. Герман, Польш, Унгарын тэр хүмүүс энэ аймшгийн эсрэг юу ч хийгээгүй. Тэд үүнийг зөв л зүйл гэж бодож, ингэх ёстой л гэж итгэж байсан. Польш ч бас Германтай хамт бөөнөөр алж устгасны хариуцлагыг үүрэх ёстой” гээд хэлчихсэн нь маргааш нь The Washington Post сонин дээр гарсан юм.

0 Сэтгэгдэл