Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Египетэд хөлбөмбөгийн танхай хөгжөөн дэмжигчдийг цаазална
Египетийн Порт-Саид хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байсан тэмцээний үеэр 2012 оны хоёрдугаар сарын 1-нд зодоон үүсгэж танхайрсан хөгжөөн дэмжигч, танхай 11 хүнд тус улсын Эрүүгийн шүүхээс цаазаар авах ял оноосон байна. Тус улсын Дээд шүүхийн дарга Шауки Аллам энэ тогтоолыг тавдугаар сарын 30-нд баталснаар эцсийн шидвэр гарах юм.
Тэр тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид талбай дээр гарч ирэн “Аль-Масри” багтай тоглож байсан каирын хөлбөмбөгийн “Аль-Ахли” багийн гишүүдийг зодож эхэлсэн юм. Улмаар бүх нийтийн зодоон болж Каирын багийн хөгжөөн дэмжигч 74 хүн нас барж, мянга гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Тэр үед цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн тусгай тасгийн 500 орчим ажилтан очсон ч зодооныг зогсоож хүчрээгүй байна. Энэ балмад явдлыг эсэргүүцэж Каир, Исмаил, Суэц хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж үүнийг зогсоохоор Египетийн армийнхан хотуудад орж, хөл хорих цаг тогтоож байсан юм.
Египетийн Порт-Саид хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байсан тэмцээний үеэр 2012 оны хоёрдугаар сарын 1-нд зодоон үүсгэж танхайрсан хөгжөөн дэмжигч, танхай 11 хүнд тус улсын Эрүүгийн шүүхээс цаазаар авах ял оноосон байна. Тус улсын Дээд шүүхийн дарга Шауки Аллам энэ тогтоолыг тавдугаар сарын 30-нд баталснаар эцсийн шидвэр гарах юм. Тэр тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид талбай дээр гарч ирэн “Аль-Масри” багтай тоглож байсан каирын хөлбөмбөгийн “Аль-Ахли” багийн гишүүдийг зодож эхэлсэн юм. Улмаар бүх нийтийн зодоон болж Каирын багийн хөгжөөн дэмжигч 74 хүн нас барж, мянга гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Тэр үед цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн тусгай тасгийн 500 орчим ажилтан очсон ч зодооныг зогсоож хүчрээгүй байна. Энэ балмад явдлыг эсэргүүцэж Каир, Исмаил, Суэц хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж үүнийг зогсоохоор Египетийн армийнхан хотуудад орж, хөл хорих цаг тогтоож байсан юм.
0 Сэтгэгдэл























