Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Ким Чен Ун ард түмнийхээ төлөө Пэктусан уулын оргилд гарчээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун умард солонгосын ард түмний сайн сайхны төлөө солонгосын хойд нутагт байдаг, ард түмний ариун уул хэмээдэг Пэктусан уулын оргилд гарсан байна. Умардын хэвлэлд бичсэнээр бол энэ оргилд гарахын тулд Ким Чен УН маш чухал ажлуудаа хойш тавьсан гэнэ. Пэктусан уулын оргил дээр их удирдагч дагалдан явагсад болон цэргийн нисгэгчидтэй зургаа татуулжээ.
Ким Чен Ун тэнд цэргийн нисэх хүчин, солонгосын агаараас эсэргүүцэн хамгаалах анги салбарын өмнө байлдааны бэлтгэл, бэлэн байдлаа өндөржүүлэх, японы эсрэг тэмцэж байсан партизаны хөдөлгөөний туршлагыг ашиглахыг үүрэгдсэн байна.
Пэктусан ууланд БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений тэргүүлэн японы эсрэг тэмцэж байсан партизануудын нууц лагерь байдаг юм байна. 1942 онд яг энд өнөөгийн удирдагч Ким Чен Уны эцэг Ким Чен Ир мэндэлжээ.
Пэктусан ууланд болсон цуглааны үеэр цэргийн нисгэгчид удирдагч Ким Чен Унд үнэнч байхаа илэрхийлэн тангараг өргөсөн байна хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун умард солонгосын ард түмний сайн сайхны төлөө солонгосын хойд нутагт байдаг, ард түмний ариун уул хэмээдэг Пэктусан уулын оргилд гарсан байна. Умардын хэвлэлд бичсэнээр бол энэ оргилд гарахын тулд Ким Чен УН маш чухал ажлуудаа хойш тавьсан гэнэ. Пэктусан уулын оргил дээр их удирдагч дагалдан явагсад болон цэргийн нисгэгчидтэй зургаа татуулжээ. Ким Чен Ун тэнд цэргийн нисэх хүчин, солонгосын агаараас эсэргүүцэн хамгаалах анги салбарын өмнө байлдааны бэлтгэл, бэлэн байдлаа өндөржүүлэх, японы эсрэг тэмцэж байсан партизаны хөдөлгөөний туршлагыг ашиглахыг үүрэгдсэн байна.
Пэктусан ууланд БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений тэргүүлэн японы эсрэг тэмцэж байсан партизануудын нууц лагерь байдаг юм байна. 1942 онд яг энд өнөөгийн удирдагч Ким Чен Уны эцэг Ким Чен Ир мэндэлжээ.
Пэктусан ууланд болсон цуглааны үеэр цэргийн нисгэгчид удирдагч Ким Чен Унд үнэнч байхаа илэрхийлэн тангараг өргөсөн байна хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.
0 Сэтгэгдэл























