Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ТТГ-аас зэвсэгт дэмжлэг авсан гэж Далай ламыг Хятад буруутгалаа

Дээрхийн гэгээн XIY далай ламыг өнгөрсөн зууны 50-иад онд Төвдөд гарсан бослогын үеэр америкийн Тагнуулын төв газраас зэвсгийн дэмжлэг авсан гэж Хятадын засгийн газар буруутгажээ. Энэ тухай лхагва гарагт хэвлэлээс гарсан ХятадынТөрийн зөвлөлийн “Цагаан ном”-д өгүүлсэн байна. Энэ ном “Түүхэн эх орондоо салшгүй нэгдэж байгаа Төвдийн хөгжлийн зам” гэсэн толгойтой гарчээ.
“Төвдийн бослогын үеэр Тагнуулын төв газар зөвхөн төлөөлөгчдөө явуулаад зогсоогүй далай ламыг зугтаахад нь тусалж, тэдний хүчнийг дэмжих дайчдыг бэлтгэж, агаараас их хэмжээний зэвсэг хаяж өгч байсан” гэж энэ “Цагаан ном”-д бичсэн байна. АНУ-д дэлгэсэн архивын материалуудаас үзэхэд Хятадын ардын чөлөөлөх армийн ангиуд “Төвдийг тайвнаар чөлөөлсөн”-ний дараа 1951 онд Далай лам анх удаа Америкийн засгийн газартай холбоо тогтоосон гэнэ.
Тагнуулын төв газартай Далай ламын тогтоосон харилцаа нь “түүний нэр хүндийг өсгөсөн” гэж “Цагаан ном”-д бичжээ.
1959 онд болсон Төвдийн лам нарын бослого амжилтгүй болсны дараа Далай лам Энэтхэгт дүрвэн гарч Дарамсалад амьдран байнга гадаадад зорчиж байдаг юм хэмээн ТАСС мэдээлжээ.

0 Сэтгэгдэл