Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
Иргэдийн өөрсдийн нь тавьсан түймрээс болж Хакаст 1000 байшин шатлаа

ОХУ-ын Хакасын бүгд найрамдах улсад ард иргэд хатсан өвсөө шатаах гэж байгаад түймэр дэгдээснээс болж таван хүн нас барж, 117 хүн түлэгдэж гэмтэн эмнэлэгт хандсаны 10 гаруй нь хүнд байгаа юм байна. Түймэр тус бүгд найрамдах улсын таван районы 21 суурин газарт тархаж 1000 орчим байшин шатжээ.
Түймрийн улмаас одоохондоо үнэлж баршгүй хохирол учраад байна.Салхины хүч 30 метр секундэд хүрч асар их байгаагаас гал асар хурдтай тархаж байна. Одоо түймэр унтраахаар гал унтраах гурван галт тэрэг бүхий 1200 техник, 5180 хүн ажиллаж байна гэж Орон нутгийн Онцгой байдлын газрын төлөөлөгч мэдээлжээ.
Одоогийн байдлаар 18 суурин газрын түймрийг унтрааж, галын бүсээс 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж түр байгуулсан сууринд шилжүүлээд байгаа юм байна.
ямар харамсалтай хэрэг вэ?
Намайг хүүхэд байхад Өмнөгөвь аймагтай шефийн харилцаатай Хакасын төлөөлөгчид гээд хүмүүс ирээд сургулийн хүүхдүүдтэй уулзалт энэ тэр зохиогоод байдаг байж билээ.

ОХУ-ын Хакасын бүгд найрамдах улсад ард иргэд хатсан өвсөө шатаах гэж байгаад түймэр дэгдээснээс болж таван хүн нас барж, 117 хүн түлэгдэж гэмтэн эмнэлэгт хандсаны 10 гаруй нь хүнд байгаа юм байна. Түймэр тус бүгд найрамдах улсын таван районы 21 суурин газарт тархаж 1000 орчим байшин шатжээ.
Түймрийн улмаас одоохондоо үнэлж баршгүй хохирол учраад байна.Салхины хүч 30 метр секундэд хүрч асар их байгаагаас гал асар хурдтай тархаж байна. Одоо түймэр унтраахаар гал унтраах гурван галт тэрэг бүхий 1200 техник, 5180 хүн ажиллаж байна гэж Орон нутгийн Онцгой байдлын газрын төлөөлөгч мэдээлжээ.
Одоогийн байдлаар 18 суурин газрын түймрийг унтрааж, галын бүсээс 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж түр байгуулсан сууринд шилжүүлээд байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
2015.04.13
2015.04.13
























