УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Б.Галсансүх: Өдөрт 10 шүлэг уншихад л 70 шүлэг унших шаардлагатай болно
Б.СОНОР
МЗЭ-ийн төлөөлөл Вьетнам улсад зохион байгуулагдсан “Ази номхон далайн орнуудын яруу найргийн хоёрдугаар наадам”-д оролцоод ирсэн. Цаашид ч олон улсын яруу найргийн наадамд оролцох урилга манай яруу найрагчдад ирсэн билээ. Колумбын Меделлин хотноо болдог олон улсын яруу найргийн наадамд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч Б.Галсансүхийг урьжээ. Түүнээс тус наадмын талаар тодрууллаа.

-Вьетнамд болсон олон улсын яруу найргийн наадамд оролцоод ирсэн сонин сайхнаасаа хуваалцаач?
-Дэлхий дээр яруу найргийн олон улсын чанартай 80 гаруй төрлийн наадам болдог. Энэ наадмууд дунд томд тооцогдох “Ази номхон далайн орнуудын яруу найргийн хоёрдугаар наадам” гэдэг нүсэр арга хэмжээнд оролцоод ирлээ. Энэ наадамд 43 орны 150 гаруй зохиолч, яруу найрагч, хэвлэн нийтлэгч, сэтгүүлч гээд 400 гаруй төлөөлөгч оролцсон.
-Таныг мөн Колумбад болох нэг наадамд уригдсан гэж сонссон. Энэ наадмын талаар...?
-Колумб улсын Меделлин хотод болдог яруу найргийн 25 дахь удаагийн наадамд уригдсан. 2001 онд бол Монголоос Чинагийн Галсан зохиолч оролцож байсан. Би хоёр дахь хүн нь болж байна. Аливаа наадамд оролцоход хэцүү л дээ. Мань мэт өөрсдийнхөө бор зүрхээр л замын зардлаа даагаад очдог. Тамирчидтай л адилхан. Уралдаан тэмцээнд оролцоход ивээн тэтгэдэг хүн ховор. Тэглээ гээд туслаач гээд явах нь ч бас хаашаа юм. Энэ бол хүний сэтгэл зүрхний л асуудал.
-Монголоос хоёр дахь яруу найрагч болж тус наадамд оролцох урилгыг хэзээ хүлээн авсан бэ?
-Вьетнамд 43 орны зохиолч ирсэн гэж ярьсан. Тэнд Колумбын наадмыг зохион байгуулдаг захирал нь ирсэн. Бид номоо солилцсон юм. Тэндээс харж байгаад л намайг сонгосон байх. Энд ирсэн хойно урилга нь ирсэн. Замын зардлаа өөрөө гаргаад ирвэл наадамд оролцох долоо хоногийн зардлыг даана гэсэн. Эндээс Латин Америк хүрэх зам ч хол шүү дээ.
-Наадамд зориулж шинэ шүлгүүд бичих үү, хуучнаасаа унших уу?
-Долоо хоногт 150 арга хэмжээ болдог юм билээ. Өдөрт 10 шүлэг уншихад л 70 шүлэг унших шаардлагатай болно. 150 арга хэмжээнд бүрэн оролцоно гэдэг түвэгтэй. Маш өргөн хүрээтэй наадам. Дэлхийн яруу найргийн наадмууд дундаа хамгийн томд тооцогддог.
-Вьетнамд болсон наадам дээр шүлгээ хэрхэн сонсогчдод хүргэв. Орчуулагчаар дамжуулдаг юм уу, өөрсдөө орчуулаад уншив уу?
-Сая Вьетнамын наадамд унших шүлгүүдээ өмнө нь явуулчихсан байсан. Түүнийг нь вьетнам болон англи хэл дээр орчуулсан байсан. Бид Монголоороо шүлгээ уншаад вьетнам, англи хэл дээр орчуулагч уншсан. Нэг ёсондоо хадмал орчуулгатай кино үзэж байгаа юм шиг л байхгүй юу.

0 Сэтгэгдэл