Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын эх түүхийг номын сангуудад өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн 6 боть номыг их дээд сургуулиуд, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд үг хэлэв. Тэрбээр, "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2009 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Монголынхоо түүх, соёл, уламжлалын талаар ихээхэн санаачилга гаргаж ажиллаж ирлээ. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 онд тэмдэглэсэн. Бид Монголын түүхийг 800 жилээр, зарим үед 90-100 жилээр төсөөлж байсан цаг бий. Гэтэл монголчууд тулгар төрөө 2000 гаруй жилийн өмнө байгуулж байсан баялаг түүхтэй улс орон, ард түмэн юм гэдгийг бид бүгдээрээ ойлгодог болсон. Мөн Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг шинжлэх ухааны үндэстэй тогтоох тухай ШУА-ийн санал санаачилгыг дэмжиж байна. Чингис хааны төрсөн өдрийг Монгол бахархлын өдөр болгон 2012 онд дэлхий нийтэд албан ёсоор мэдүүлж, 850 жилийн ойг нь өргөн дэлгэр тэмдэглэсэн. Мөн өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж Монголын эх түүхийн 6 боть бүтээлийг үндэсний монгол бичгээс кирил үсэг рүү буулгаж иж бүрнээр нь хэвлүүлсэн” гэлээ.

Ийнхүү Нийслэлийн их, дээд сургууль, коллеж, номын сан зэрэг нийт 80 байгууллагын төлөөлөл Монголын эх түүхийн 6 боть номыг гардан авлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан