Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хамтдаа бүтээсэн 90 жил” уралдаан зарлав
Нийслэлийн МАН-ын 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн МАН-ын хороо, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Хамтдаа бүтээсэн 90 жил” гэрэл зургийн уралдааныг зарлалаа.

Уралдаанд нийслэлийн МАН-ын хорооны түүхэн үйл явдлын дурсгалт агшин, нийслэлийн бүтээн байгуулалт, Монгол орны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож яваа жирийн иргэдийн аж амьдрал, үйл явдлыг харуулсан бүтээлээр хүн бүхэн оролцох боломжтой. Уралдаанд оролцогч нь тухайлсан бүтээл болон гэрэл зургийн цуврал сурвалжлага хэлбэрээр материалаа ирүүлэх боломжтой, оролцогч нь бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалах буюу шаардлагатай үед түүнийгээ батлах чадвартай байх ба оролцогчийн овог нэр, ажлын газар, албан тушаалын тухай товч мэдээллийг хавсаргаж, флаш диск дээр бүтээлээ хуулж авчрахыг зохион байгуулагчид нь хэлж байна. Тэргүүн байрт шалгарсан бүтээлийг өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр мялаахын хамт шалгарсан бүтээлийг “Mongolian photo news” сэтгүүлд хэвлэх юм. Удаах байрт шалгарсан бүтээлд өргөмжлөл, 600 мянган төгрөг, гуравдугаар байрт шалгарсан бүтээлд өргөмжлөл, 400 мянган төгрөг гардуулах гэнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 1-нээс ирэх сарын нэгэн хүртэл хүлээн авах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан