А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүсчээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээжээ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулж хаврын чуулганы хугацаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсэг хоёрдугаар сарын 24-нд хуралдаж дээрх бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн дэд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч биелэлтийг гуравдугаар сарын 6-нд товлосон ажлын хэсгийн хуралдаанаар сонсож хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэтэл уг хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээгүй төдийгүй салбарын сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр гишүүнтэй утсаар холбогдож "Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй" гэж мэдэгдсэн аж. Харин энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, бусад төрийн байгууллагын албан тушаалтнууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллийг бүтэн цаг хүлээж байгаад арга буюу тарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ онцлон дурджээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээжээ.УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулж хаврын чуулганы хугацаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсэг хоёрдугаар сарын 24-нд хуралдаж дээрх бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн дэд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч биелэлтийг гуравдугаар сарын 6-нд товлосон ажлын хэсгийн хуралдаанаар сонсож хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэтэл уг хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээгүй төдийгүй салбарын сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр гишүүнтэй утсаар холбогдож "Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй" гэж мэдэгдсэн аж. Харин энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, бусад төрийн байгууллагын албан тушаалтнууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллийг бүтэн цаг хүлээж байгаад арга буюу тарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ онцлон дурджээ.
0 Сэтгэгдэл
























