"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мал аж ахуйн салбарт ажил үйлсээрээ шалгаран Улсын сайн малчны болзол хангасан Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин З.Амарсанаагийн хотонд нь очиж сайн малчны цол тэмдгийг нь гардуулан өглөө. Тэднийх Хар хошуу гэдэг газар өвөлжиж байгаа юм. Улсын сайн малчин З.Амарсанаа 20 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд түүний ажлын гол амжилт нь байгаль цаг уурын хүндрэлийг отор хийж мал сүргийн хохиролгүй даван туулдаг, мал сүргийн чанарт анхаарч шилмэл үүлдэр омгийн хээлтэгчээр сүргийн бүтцээ сайжруулдаг, бэлчээр, усаа хуваарьтай ашигладаг, өвс тэжээлийн нөөцийг сайн бүрдүүлдэг зэрэг олон арга туршлагатай нь холбоотой гэж орон нутгийн удирдлагууд танилцуулж байна.

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлого шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль, цаг уурын эрсдлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриалал болж байгаа З.Амарсанаагийн гэр бүлийн малч ухаан, хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас шалгаруулан өргөмжилж байгааг Ерөнхий сайд хэлээд, гарч байгаа хонин жилдээ мал сүргээ улам өсгөж, эрүүл энх байхыг ерөөлөө. Малчин З.Амарсанаа өнгөрсөн жил 1600 орчим мал тоолуулсан бөгөөд 2007 онд сумын, 2013 онд аймгийн “Сайн малчин”-аар шалгарч байсан юм.

0 Сэтгэгдэл
МОСКВАД СУУГАА МОНГОЛ
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ "МОСКВАД БАЙГАА МОНГОЛ" ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99804935 ,98682425, 99948455
2015.02.15