"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хямралаас гарах төлөвлөгөөг АН-ын бүлэг сайшаасангүй
УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэлээ. Хямралын эсрэг авах арга хэмжээний тухай төслүүдэд шүүмжлэлтэй хандсан байна. УИХ-аас өмнө нь гаргасан шийдвэрүүд хүчинтэй хэвээрээ байхад нэмж тогтоол гаргах шаардлагагүй гэж гишүүд үзэж. хямралаас гарах өмнөх тогтоол хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл байхгүй учир өмнө нь батлан гаргасан тогтоол болон Оюу толгой, Таван толгойтой холбоотой шийдвэрүүдийг ч УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тус бүлэг санал нэгджээ. Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших тухай тогтоолын төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Харин 2015-2016 онд хувьчлах төрийн өмчийн талаар Төрийн өмчийн хорооноос мэдээлэл авах шаардлагатай гэлээ.
Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ийм хариулт өглөө.
-Эдийн засгийн хүндрэлээс гарах зарим арга хэмжээний тухай төлөвлөгөөг шинээр гаргах шаардлагагүй гэсэн үг үү?
-Өмнө нь Эдийн засгийг идэвхжүүлэх, эрчимжүүлэх талаар УИХ-аас гаргасан хоёр тогтоол бий. Тэдгээр тогтоолд тусгагдсан асуудлууд давхардаж орсон байгаа тул өмнө гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэдэг асуудал ярьсан. Таван толгой, Оюу толгойтой холбоотой асуудлуудад ч ялгаагүй, өмнө нь өгсөн чиглэл зөвлөмжүүдийн дагуу шийдээд явах ёстой. Засгийн газарт ийм боломж бий гээд энэ асуудлыг оруулж ирсэн төслөөр нь хэлэлцэх боломж харагдахгүй байна гэж үзсэн.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орж ирж байгаа төрийн эзэмшлийн тухай заалт нь тодорхой ордуудад нэр зааж үйлчлэх үү эсвэл эрх зүйн орчинг урьдчилан бүрдүүлье гэдэг агуулгаар яригдаж байна уу?
-Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.5-д стратегийн ач холбогдол бүхий ордод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулж байгаагаа Засгийн газраас албан ёсоор тайлбарлалаа. Энэ нь 34 хувьтай холбоотой юм байна. Мөн Гацууртын ордод хувь эзэмших асуудалтай холбоотой өөрчлөлт ч байна. УИХ Ашигт малтмалын тухай хуулийг түрүүлээд баталчихвал одоо маргаан дагуулаад байгаа Гацуурттай холбоотой асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
БОЛЬЁ ОО

0 Сэтгэгдэл
2015.02.10