"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
5 яамны Төрийн нарийн бичгийн дарга тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл энэ сарын 2-нд Аж үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгох шалгаруулах шалгалт зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтад нийт 36 иргэн бүртгүүлснээс 10 нь шалгалтад тэнцжээ.
Төрийн албаны зөвлөл энэ сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд, хамгийн өндөр оноо авсан нэр бүхий таван хүний нэрийг холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энд:
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Нямхүүг,
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнийг,
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Артагийг,
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад С.Магнайсүрэнг,
Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболдыг тус, тус томилуулахаар санал хүргүүлэхээр болжээ.
Уг нь Монгол Улсын Засгийн газар анх долоон яамны Төрийн нарийн бичгийн даргад сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн юм. Гэсэн ч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс ирүүлсэн шийдвэрийн дагуу Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн хүмүүстэй холбогдох маргаан шүүхэд ирсэн тул сонгон шалгаруулалтыг хойшлуулсан юм.

0 Сэтгэгдэл