Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Сэтгүүлчдэд хамгаалалтын даатгал хэрэгтэй гэв
МСЭ-ээс "Практикал даатгал" компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаараа өнөөдөр "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МСЭ , "Практикал даатгал" компаний удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид "Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдэд хамгаалалтын даатгал чухал хэрэгтэй. Бид энэ даатгалын гэрээг байгуулснаар ажил үүргээ хийж яваа үедээ болон 24 цагийн турш хаа нэг явж байхад гэнэтийн санамсаргүй байдлаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлаар нөхөн олговор олгодог ач холбогдолтой даатгал. Тиймээс бид энэ гэрээнд ач холбогдол өгч байна" гэв.
"Практикал даатгал" компанийн даатгалын мэргэжилтэн Т.Сүх-Очироос энэ талаар тодруулахад "Манай компани 2003 онд зуун хувь үндэсний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бүх төрлийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Сэтгүүлч та бүхэнд тусгайлан хамтран ажиллах хүрээнд та нарын ажлын онцлогт гарч болзошгүй эрсдлийг мэргэжлийн төвшинд олон улсын стандартад нийцсэн " Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-д хамрах юм" гэв. Энэ гэрээний дагуу бидний хэн нэгэн ажлаа хийж яваад осолдож гэмтэж бэртсэн тохиолдолд ослоос хойш 12 сарын хугацаанд учирсан хохирлоос хамааран даатгал хийлгэсэн хувиар нь буцаан олгоно. Энэ даатгал нь машин тэрэгтэй холбогдсон гэмтлүүд, жаахан зүсэгдэх, түлэгдэхээс эхлээд түймэр, газар хөдлөлт, аянганд өртөх, мал, амьтанд өшиглүүлэх, мөргүүлэх, хазуулах, бусдад хорлогдох, зодуулах, дайн самууны үед суманд өртөх гээд сэтгүүлч бидэнд хэзээ ч, хаана ч өртөж болох эрсдлүүдээс хамгаалах онцлогтой аж. Даатгалын үнэлгээний доод хэмжээ 5 сая төгрөгөөс эхэлэн олон сонголттой гэдгийг тус компаний мэргэжилтэн тайлбарлаж байна.
МСЭ-ээс "Практикал даатгал" компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаараа өнөөдөр "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ.Энэ үеэр МСЭ , "Практикал даатгал" компаний удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид "Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдэд хамгаалалтын даатгал чухал хэрэгтэй. Бид энэ даатгалын гэрээг байгуулснаар ажил үүргээ хийж яваа үедээ болон 24 цагийн турш хаа нэг явж байхад гэнэтийн санамсаргүй байдлаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлаар нөхөн олговор олгодог ач холбогдолтой даатгал. Тиймээс бид энэ гэрээнд ач холбогдол өгч байна" гэв.

0 Сэтгэгдэл