Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Батаарын араас Ногоон Дарь эх
Монголоос алдагдсан динозаврын яс АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчин зүтгэлээр зогсоож динозаврын ясыг эх орондоо авчирч байсныг уншигч та санаж байгаа биз ээ.
Гэтэл саяхан Францын Парис хотод дуудлага худалдаагаар гадаадын иргэний өмч болсон Ногоон Дарь эх шуугиан тариад байна. Тэгвэл Өндөр гэгээн Занабазарын урлан бүтээсэн 17 дугаар зууны соёлын өвийн дээж Ногоон Дарь эхийн баримлыг нэхэж эх орондоо буцаан авах талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийсэн юм.
Учир нь монголын түүх дурсгалын өв болсон энэ бүтээлийг эх орондоо авч ирэхээр Засгийн газрын өмнөөс тус яам шүүхэд хандах болоод байна. Тиймээс ажлын хэсэг байгуулж, хуульч, палеонтологич, урлаг судлаач, шашны төлөөлөл оролцуулахаар болжээ. Мөн франц хэлтэй орчуулагч хөлслөх шаардлагатай байгааг сайд Л.Гантөмөр мэдэгдсэн. Хууль бусаар гаргасан асуудлыг хөндөж цагдаагийн шалгалтыг ч хил дамжуулан хийхээр болсон юм. Соёлын өвийг хил дамжуулан худалдаалахын эсрэг олон улсын конвенцийн дагуу ч ажиллах болсныг энэ үеэр ярьсан юм.
шуналтануудын гаргасан зүйлийг аючрах гэж мөнгө зарж байх гэж дээ манай монголчууд ийм байхад яаж өөдлөх вэ дээ
Монголоос алдагдсан динозаврын яс АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчин зүтгэлээр зогсоож динозаврын ясыг эх орондоо авчирч байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Гэтэл саяхан Францын Парис хотод дуудлага худалдаагаар гадаадын иргэний өмч болсон Ногоон Дарь эх шуугиан тариад байна. Тэгвэл Өндөр гэгээн Занабазарын урлан бүтээсэн 17 дугаар зууны соёлын өвийн дээж Ногоон Дарь эхийн баримлыг нэхэж эх орондоо буцаан авах талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийсэн юм.
Учир нь монголын түүх дурсгалын өв болсон энэ бүтээлийг эх орондоо авч ирэхээр Засгийн газрын өмнөөс тус яам шүүхэд хандах болоод байна. Тиймээс ажлын хэсэг байгуулж, хуульч, палеонтологич, урлаг судлаач, шашны төлөөлөл оролцуулахаар болжээ. Мөн франц хэлтэй орчуулагч хөлслөх шаардлагатай байгааг сайд Л.Гантөмөр мэдэгдсэн. Хууль бусаар гаргасан асуудлыг хөндөж цагдаагийн шалгалтыг ч хил дамжуулан хийхээр болсон юм. Соёлын өвийг хил дамжуулан худалдаалахын эсрэг олон улсын конвенцийн дагуу ч ажиллах болсныг энэ үеэр ярьсан юм.
0 Сэтгэгдэл
irgen
Tuhain uyd tor barij baisan MAHN avligachid medne shuu dee? Mon Bogdyn Hatny hereglej baisan ed zuilsiig MAH avligachid idelj tamhilj yavdag shuu dee? ted nar shorond oroh uu?
2014.12.17
2014.12.17
























