Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Хүүхэд чинь таны ямар үгэнд илүүтэй их гомддог вэ
Та хэр сайн аав, ээж вэ. Хүүхэд тань таны ямар үгэнд илүүтэй их гомддогийг мэдэх үү. Зарим үгийг марталгүйгээр насан туршдаа бодож явдгийг сэтгэл судлаачид олж тогтоожээ. Уурлаж бухимдахдаа хүүхдээ зэмлэхдээ хэлээд өнгөрдөг боловч хүүхэд тань удаан хугацаагаар бодож дотроо шаналахад хүрдэг энэ ямар үгүүд вэ?

Хүүхдийнхээ үг, саналыг үл тоомсорлох
Насанд хүрэгсдэд хүүхэд гомдох түгээмэл зүйл бол тэднийг үл тоож, үг саналыг нь хүлээн авахгүй, хүндэтгэхгүй байх явдал гэнэ. “Миний хэлснээр л хий”, “Чиний хүссэн тань бага гэж үү” гэсэн үгийг хүүхэд олон жилээр бодож явдаг гэнэ.
Шударга бус хандлага
Хамгийн ойрын нь хүн өөрт нь шударга бус хандах нь хэзээ арилахгүй ул мөр үлдээдэг байна. Хүүхдийнхээ хийсэн болоод хийгээгүй зүйлийнх нь төлөө шударга бусаар шүүх нь хүүхдийг айхтар их гомдоож үүнийг насан туршдаа санаж явдаг байна.
Урвах
Өөрийн нь хайртай том хүн өөрөөс нь урвахыг олон хүүхэд насан турш санаж явдаг гэнэ. Хүүхдийнхээ хувийн нууцыг бусдад задлах, хандлагаа өөрчлөх нь хүүхдэд тун эмзэг тусдаг байна. Магадгүй үүнээс ч болоод хүүхдийн чинь өөрт чинь хандах хандлага эрс өөрчлөгдөж ч мэдэх юм.
Хайхрахгүй байх
“Юугаа л хийнэ надад ялгаагүй” гэх нь магадгүй ямагт хориглож, захиргаадахтай адил гомдооно. Ингэсээр хүүхэд өөрийг нь үл тоомсорлож байгааг мэдэж зөнгөртөж эхлэх ч юм бил үү. Хамгийн гол нь хүүхэд би ер нь хэн юм бэ хэмээн эцэг эхдээ гомдож, үүнийгээ санасаар байдаг гэнэ.
Бусад хүүхэдтэй харьцуулах
“Чи эгчийгээ хар, ахыгаа хар, тэдний хүүхдийг хар” гэж зэмлэх нь хүүхдэд ”Би ч дээ....эд маань намайг голж, гадуурхаж, намайг төрүүлсэндээ харамсч байна гэсэн сэтгэгдэл төрүүлж, байнаг бодсоор явдаг байна.
Мэхлэх
Гэр бүлдээ болж байгаа зүйлсийг хүүхдээсээ нуух, ялангуяа тусгүй явдлыг хэлэхгүй байх нь хүүхдэд гомдол төрүүлдэг гэдгийг санууштай.
“Би чамд итгэхгүй байна”
“Алив наашаа аль, би арай дээр хийнэ”, “Чи тэртэй тэргүй чадахгүй”, “Бүтэлгүй амьтан” гэсэн үгүүд хүүхдийн тархинд их л удаан хадгалагддаг байна. Хүүхэд чадахгүй байлаа ч гэсэн урам өгч байх нь дээр.
Ер хүүхэд эцэг эхдээ гомдох нь олонтаа, Заримыг нь тэр дороо ул мөргүй мартдаг байхад заримыг нь удаан хугацаагаар бодож дотроо шаналж явдаг байна. Тэгэхээр бүхий л амьдрал нь өмнө нь байгаа, цагаан цаас шиг хүүхдийн өмнөөс хэзээ юуг яаж хэлэх вэ гэдгээ ямагт бодож байхыг сэтгэл судлаачид анхааруулжээ.

0 Сэтгэгдэл