Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Хангайн цом наадам өргөн дэлгэр боллоо
Арын сайхан хангай нутгийн яруу найрагчдыг дэмжих, залуу уран бүтээлчдийг идэвхижүүлэх, шүлэг яруу найргийн дээжсийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой Хангайн цом яруу найргийн наадам 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг найрагчийг тодрууллаа.
“Хангайн цом-2014”-ийн эзнээр Тамир телевизийн сэтгүүлч Б.Мөнхтуяа тодорсон бол дэд байрын шагналыг ХДТ-ын жүжигчин н.Түвшинжаргал, гутгаар байранд чөлөөт уран бүтээлч н.Түвшинцэнгэл, тусгай байрын шагналыг н.Мөнхнаран, н.Очирбат нар тус тус хүртлээ.
Энэ удаагийн наадамд 30 уран бүтээлч өөрийн бүтээлээ сойлоо. Яруу найрагчдыг шүүн тунгаах шүүгчдийн бүрэлдэхүүнд МЗЭ-ийн Архангай дахь салбарын тэргүүн, Соёлын гавъяат сэтгүүлч Г.Жамц, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирал, утга зохиол судлаач Батсуурь, яруу найрагч С.Бараанасан, яруу найрагч н.Мөнхбаяр нар багтлаа.
Тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь 71 настай М.Нацаг-Юм, Д.Цэрэннадмид, Т.Төмөрбаатар, П.Очирпүрэв нар байсан бол хамгийн залуу нь тавдугаар ангийн сурагч Энхцэцэг байлаа.
Тэмцээнийг МЗЭ-ийн Архангай дахь салбар, Архангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Цаашдаа энэхүү тэмцээнийг таслалгүй жил бүр уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ ижил төстэй уралдаан тэмцээнийг санаачлан яруу найрагчдыг идэвхижүүлж байхыг тэмцээнд оролцогчид зохион байгуулагчдаас хүсч байлаа.
Үнэхээр оролцогчдын хүлээлтийг тайлсан найргийн тэмцээн 24 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

0 Сэтгэгдэл