Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Ичиножёод хурдан удмын даага бэлэглэв
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Лу гүний Вандан аваргын зургаа дахь удмын бөх А.Ичинноровын Сэкиваке цолыг мялааж Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат хурдан удмын даага бэлэглэв.
Сүмоч А.Ичинноров 4 башёд барилдаж тун богинохон хугацаанд сүмогийн өндөр цол хүртсэн залуу бөх юм. Түүний энэ амжилтыг үнэлэн Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат хурдан удмын адууныхаа дээжээс сорчлон "Гал зээрд" даагаа ийнхүү бэлэглэжээ. Уяач Э.Ганбатын сүргээс АНУ-ын морин тойруулгад уралдаж буй хүлгүүд нь түрүү авч байсан удаатай. Мөн улс, бүс, аймгийн уралдаанаас 20 түрүү авч байсан аж. Уяач Э.Ганбат хурдан удмын даагаа А.Ичинноровын аав Алтанхуягт гардуулан өгч, тэдний адуун сүрэгт нийлүүлжээ. А.Ичинноров ч Японоос талархсанаа илэрхийлсэн байна.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Лу гүний Вандан аваргын зургаа дахь удмын бөх А.Ичинноровын Сэкиваке цолыг мялааж Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат хурдан удмын даага бэлэглэв.Сүмоч А.Ичинноров 4 башёд барилдаж тун богинохон хугацаанд сүмогийн өндөр цол хүртсэн залуу бөх юм. Түүний энэ амжилтыг үнэлэн Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат хурдан удмын адууныхаа дээжээс сорчлон "Гал зээрд" даагаа ийнхүү бэлэглэжээ. Уяач Э.Ганбатын сүргээс АНУ-ын морин тойруулгад уралдаж буй хүлгүүд нь түрүү авч байсан удаатай. Мөн улс, бүс, аймгийн уралдаанаас 20 түрүү авч байсан аж. Уяач Э.Ганбат хурдан удмын даагаа А.Ичинноровын аав Алтанхуягт гардуулан өгч, тэдний адуун сүрэгт нийлүүлжээ. А.Ичинноров ч Японоос талархсанаа илэрхийлсэн байна.
0 Сэтгэгдэл
























