Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн албан хаагчдыг ажлаас чөлөөлөв
Авлигатай тэмцэх газар энэ сарын нэгний өдрийн байдлаар нийт 385 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгаад байна.
Тус газар нь хуульд заасан чиг үүргийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт ажлын хүрээнд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас сануулсан 12, албан тушаалын цалинг 3 хүртэл сарын хугацаатай 30 хувиар бууруулсан 17, албан тушаал бууруулсан болон ажлаас халсан 6 албан тушаалтан байна. Тухайлбал, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргаланд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатайгаар 30 хувь хүртэл бууруулж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан компанийг мэдүүлээгүй Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нарт албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 30 хувиар бууруулах хариуцлагыг тус тус тооцуулсан байна.

0 Сэтгэгдэл