Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
МоАХ-ны гишүүдийг баривчилснаар Хөвсгөлд өлсгөлөн зарласан

1990 оны дөрөвдүгээр сарын 28-нд Монголын ардчилсан хүчний түүхэнд “Хөвсгөлийн өлсгөлөн” хэмээн нэрлэгдсэн том үйл явдал эхэллээ. МоАХ-ны салбар зөвлөлөөс зохион байгуулж Хөвсгөл аймгийн төвд болсон олон нийтийн цуглаанд очиж оролцсон МоАХ-ны төлөөлөгч Төмөр-Очир болон тус холбооны найман гишүүнийг нисэх онгоцны буудалд очиход нь Эрүүгийн хууль, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг зөрчсөн хэмээн баривчилж, дөрвийг нь 20-25 хоногоор хорих, нөгөө дөрвийг нь 500 төгрөгөөр торгох шийдвэр гаргасныг эсэргүүцэж энэ өлсгөлөн эхэлсэн байна. Өлсгөлөнд оролцогсод “Ардын түр хурал, ард түмний онц зөвлөл байгуулах, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 86 дугаар зарлигийн зарим заалтыг өөрчлөх, МоАХ, МоАН-ын гишүүдийн эрхийг хамгаалах”-ыг шаардав. Өлсгөлөнд 18 хүн оролцсоны хоёр нь Дарханы, нэг нь Улаанбаатарынх дөрөв нь эмэгтэй байжээ.
Тавдугаар сарын 2-нд өлсгөлөн зарлагчдыг дэмжиж, 100 орчим хүн суугаа цуглаан хийв. Энэ үеэр нийслэл, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Өвөрхангай, Булган, Дорнод, Завханы Улиастай, Тосонцэнгэл, Чойр, Хэнтийн Батширээт, Зүүн хараад цуглаан, суугаа эсэргүүцэл болж, дэмжиж байгаагаа илэрхийлцгээв.
Улмаар “Хөвсгөл аймгийн эрх баригчдын гаргасан бүх шийдвэрийг хүчингүй болгож, Ардын түр хурлыг яаравчлан байгуулах, үүнтэй ижил арга хэмжээ авах асуудлыг АИХ-ын тусгай чуулган, АИХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх, УБХ байгуулахад намуудын сонгогчдоос авсан саналыг баримтлах, АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэд МАХН, МоАН, МСДН, МҮДН-ийн болон СнЗ, Хуульзүй, арбитрын яамны мэргэжилтэн оролцсон улстөрийн зөвлөлдөх зөвлөл байгуулах, Сонгуулийн төв болон орон нутгийн комиссуудад албан ёсны бүртгэлтэй намуудын төлөөлөл оролцуулах” асуудлыг эрх баригчид хүлээн авснаар тавдугаар сарын 7-нд хэлэлцээр өндөрлөж, өлсгөлөн зогссон юм.

0 Сэтгэгдэл