Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Ардчилсан социалист хөдөлгөөн ба Монголын социал демократ нам
Б.Батбаяр “Бүү март, мартвал сөнөнө” гэх нийтлэл аль хэдийнэ залуусын ширээнд заларч номон дундаас цухуйж байсан 1989 оны арванхоёрдугаар сар. Баабар хэмээх нууц нэрээр нэг биш нийтлэл бичиж, олны танил болсон энэ эрхэм 1988 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан болоод дэвшчихсэн сайдаас ч дутахгүй цалин авч байсан үе. Москвад аспирантурт сурч байхдаа хааяахан өөрийн гараар бичиж, Батсүх, Улаанхүү нарын найздаа илгээсэн нийтлэлийг нь МУИС-д анхны цөөн хэдэн компьютерийн нэгэн дээр хэвлээд Улаанбаатараар нэг тараачихсан үед Москвагаас Монголд ирэхэд нь “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана...” хэмээн С.Цогтсайхан нар дуулж угтсан гэдэг.
Үсээ ургуулчихсан, дээл өмсчихсөн, намын даргын хүртээсэн банга нь харин ч сайхан үг юм шиг санагдаж, ардчиллын салхи өөрийнх нь хэлснээр Берлиний хананаас Бээжин хүртэл шуурч, хуйлраанд нь Монгол өртсөн байлаа. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны энэ өдөр тэр шог зохиолч Ж.Барамсайтай ханьсан Залуучуудын соёлын ордны өмнөх жагсаалыг сонирхохоор очиж. С.Зоригийг, Э.Бат-Үүлийг за тэгээд ардчилсан хувьсгал хийгээд байгаа залуусаас хэнийг нь ч таньдаггүй, жагсаалыг сонирхох гэж очсон 300-гаад хүний нэг л байлаа. Дээр зогсч үг хэлэх хүмүүс дундаас Д.Сосорбарам л жүжигчин хүн учраас танил царай харагдаж. Тэр өдөр мань эр хоёрхон сарын дараа эдгээр залуусын санаачлан буй болгосон МоАХ-ны их хурал дээр “Хаан шалдан байна” хэмээн чанга дуугаар хэлнэ гэж лав бодоогүй байсан биз. Гэхдээ Д.Ламжав багш, найз П.Улаанхүүгийнхээ санаачилсан МУИС-ийн бүлгэмд очиж сууж, багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан голдуу үеийнхэнтэйгээ улс төр ярьдаг л байж. Москвад аспирантурт сурч байхад нь гурван сарын курст ирж байсан Д.Ламжав багш энд тэнд болсон цуглаан жагсаалд байнга очиж, хэрэгтэй хэрэггүй цаас цуглуулаад явдаг байсан нь санаанд тод. Д.Ламжав багш Монголд ирээд “Хайд парк” нэртэй ханын сонин МУИС-ийн төв байранд гаргаж зоригтойгоор нам засгийн удирдагчдыг шүүмжлэхээс гадна нийгмийн байгууламжийн зөв эсэхэд эргэлзсэн өгүүлэл нийтлэл ч тавьж эхлэв.
Намайг нийгмээ чимээгүй эсэргүүцэж явахад залуус ингээд зоригтойхон эхлүүллээ гэж бахархахдаа зуу татсан ч гэдэг. Ингээд 1989 оны арванхоёрдугаар сарын 28-ны цуглаан дээр Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсанаа зарлалаа. Баабар, П.Улаанхүү, А.Ганбаатар, Р.Гончигдорж, А.Хатанбаатар нарын физик, математикийн багш, суурь шинжлэх ухааны эрдэмтэн голдуу командтай.
Социализмыг жинхэнэ утгаар нь байгуулна гэх МоАХ-ны залуустай Ардчилсан социалист хөдөлгөөн олон асуудал дээр нэгдэж байв. Ардчилсан сонгуулиар АИХ-ын танхимыг бүрдүүлнэ. Сонгогдсон хүмүүс нийтийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн халамжийг чухалчилж, бүх нийтийн сайн сайхан амьдралын төлөө ажиллах ёстой гээд МАХН-ын тэр л үгширмэл социализмаас арай ангид үзэл бодол дэвшүүлэн гарч ирэв.
Х.Андерсены “Хаан шалдан байна” үлгэрээр жишээ аван МоАХ-ны анхны хурал дээр тавьсан илтгэлдээ МоАХ гарч ирснээр анх удаа хаан шалдан байна гэж хэлж чадлаа хэмээн чанга дуугаар хэлэв.
1990 оны гуравдугаар сарын 2-нд Монголын социал демократ нам байгуулагдсанаа зарлалаа.
1990 он гуравдугаар сарын 4. МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшил холбоо, Оюутны холбооны хамтарсан цуглааныг зохион байгуулж, МАХН-ын ТХ, Засгийн газарт шаардлага тавив. Цуглаанд оролцсон 100-гаад мянган хүний өмнө Б.Батбаяр Ардчилсан хүчний эвслээс тохиролцсон сценарийн дагуу өөрийн хүлээсэн үүргээр “Мардайн асуудлыг олон улсын шүүхэд өгье” хэмээн хатуухан хэлж зогссон бол гуравдугаар сарын 31-нд болсон Монголын социал демократ намын анхдугаар их хурлаар намын даргаар сонгогдсон.Тэрээр их хурлынхаа индэр дээрээс Үндэсний сэргэн мандалтын хувьсгал гурван үе шаттайгаар 1911, 1921, 1984 онуудад явагдсан бөгөөд эдүгээ монголчуудад сүүлийн гурван зуун жилийн хугацаанд өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх боломж анх удаагаа олдож буйг дурдаад “хувьсгалын” бус “хувьслын” арга замаар улс орноо өөрчлөн шинэчлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр анх удаа коммунист, марксист-ленинист үзэл баримтлал нь угтаа хүнлэг бус шинж чанартай бөгөөд тэрээр амьдрал практикт хэрэгжихдээ өөрийн эрхгүй дарангуйллын тогтолцоог бүрдүүлэх болдог хэмээн онолын үүднээс нотлон шүүмжилсэн аж.
Баабар “Эх орноо хайрлана, эх оронч байна гэдэг өндөр ухамсартай байна, юмыг холоос харж чаддаг, өнгөрснөө зөв тодорхойлж чадна гэсэн үг” хэмээн хэлсэн байдаг.
1990 оны дөрөвдүгээр сарын 15-нд МоАХ, МоАН, АСХ, МСДН, ШДХ, МҮДН хамтран “Ардчилсан хүчний эвсэл байгуулах гэрээ”-нд гарын үсэг зурав.
Б.Батбаяр “Бүү март, мартвал сөнөнө” гэх нийтлэл аль хэдийнэ залуусын ширээнд заларч номон дундаас цухуйж байсан 1989 оны арванхоёрдугаар сар. Баабар хэмээх нууц нэрээр нэг биш нийтлэл бичиж, олны танил болсон энэ эрхэм 1988 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан болоод дэвшчихсэн сайдаас ч дутахгүй цалин авч байсан үе. Москвад аспирантурт сурч байхдаа хааяахан өөрийн гараар бичиж, Батсүх, Улаанхүү нарын найздаа илгээсэн нийтлэлийг нь МУИС-д анхны цөөн хэдэн компьютерийн нэгэн дээр хэвлээд Улаанбаатараар нэг тараачихсан үед Москвагаас Монголд ирэхэд нь “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана...” хэмээн С.Цогтсайхан нар дуулж угтсан гэдэг.Үсээ ургуулчихсан, дээл өмсчихсөн, намын даргын хүртээсэн банга нь харин ч сайхан үг юм шиг санагдаж, ардчиллын салхи өөрийнх нь хэлснээр Берлиний хананаас Бээжин хүртэл шуурч, хуйлраанд нь Монгол өртсөн байлаа. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны энэ өдөр тэр шог зохиолч Ж.Барамсайтай ханьсан Залуучуудын соёлын ордны өмнөх жагсаалыг сонирхохоор очиж. С.Зоригийг, Э.Бат-Үүлийг за тэгээд ардчилсан хувьсгал хийгээд байгаа залуусаас хэнийг нь ч таньдаггүй, жагсаалыг сонирхох гэж очсон 300-гаад хүний нэг л байлаа. Дээр зогсч үг хэлэх хүмүүс дундаас Д.Сосорбарам л жүжигчин хүн учраас танил царай харагдаж. Тэр өдөр мань эр хоёрхон сарын дараа эдгээр залуусын санаачлан буй болгосон МоАХ-ны их хурал дээр “Хаан шалдан байна” хэмээн чанга дуугаар хэлнэ гэж лав бодоогүй байсан биз. Гэхдээ Д.Ламжав багш, найз П.Улаанхүүгийнхээ санаачилсан МУИС-ийн бүлгэмд очиж сууж, багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан голдуу үеийнхэнтэйгээ улс төр ярьдаг л байж. Москвад аспирантурт сурч байхад нь гурван сарын курст ирж байсан Д.Ламжав багш энд тэнд болсон цуглаан жагсаалд байнга очиж, хэрэгтэй хэрэггүй цаас цуглуулаад явдаг байсан нь санаанд тод. Д.Ламжав багш Монголд ирээд “Хайд парк” нэртэй ханын сонин МУИС-ийн төв байранд гаргаж зоригтойгоор нам засгийн удирдагчдыг шүүмжлэхээс гадна нийгмийн байгууламжийн зөв эсэхэд эргэлзсэн өгүүлэл нийтлэл ч тавьж эхлэв.

0 Сэтгэгдэл