Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
“Охид” арга хэмжээг зохион байгууллаa
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран “Охид” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 он, 2014 оны эхний 10 сарын байдлаар бэлгийн мөлжлөгт өртөж хохирсон хүүхдүүдийн судалгааг гаргаж, ерөнхий боловсролын 3,4,16,29,35,58,71,119, АЗЭС, Найрамдал, Ертөнц, Галакси зэрэг нийт 12 сургуулийн өсвөр насны 1500 орчим охидын дунд “Бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх”, “Охидын нөхөн үржихүй, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Охин насаа хайрлая” сэдвээр сургалт уулзалт явуулсан байна.
Мөн хариуцсан нутаг дэвсгэрт байрлах асрамж, халамжийн төвүүд, сүм, хийд, нийтийн байр, Вьетнам засварын газруудад үзлэг, шалгалтыг зохион байгуулж, гэр орноосоо дайжсан, бусдад уруу татагдсан, биеэ үнэлж эрсдэлд орж болзошгүй насанд хүрээгүй охидыг илрүүлэх чиглэлээр ажиллаж, 4 насанд хүрээгүй охиныг илрүүлж, бүртгэл судалгаанд авч, ар гэр, асран хамгаалагч нартай нь уулзаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.
Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, насанд хүрээгүй хүмүүс ялангуяа өсвөр насны охидыг бэлгийн мөлжлөгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.

0 Сэтгэгдэл