Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Фэйсбүүк мэдээ: Аян замд анхаарал болгоомжтой яваарай

Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч Ganbat Gongorjav өдгөөгөөс долоон жилийн өмнө болсон явдаал ийн бичжээ. Уншигч та энэ бяцхан дурсамжаас хүний мөсийн талаар олж харах буй за.
"2006 он. Бид найзуудтайгаа Завханаас Улаанбаатар руу буцаж байв. Хот руу нилээд ойртож ирэх үед замын дэргэд автомашинтай хүмүүс осолд орсон байв. Бид яаран бууцгааж осолд орсон хүмүүст туслахаар очлоо. Машин дээшээ харсан, бүх хүмүүс нь талаар нэг тарсан аймшигтай дүр зураг харагдаж байсан. Замаар цөөнгүй машин явж байсан ч харамсалтай нь тэдний нэг нь ч зогсож тусалсангүй. Бидний дунд Салхи хамтлагийн залуус хамт явж байв, тэдний бас бидний найз Золоо маань эмч хүн байсан тул анхны тусламж үзүүллээ. Манай машинд явсан аптект тус болчихоор олигтой юм бараг байсангүй. Нэг эмэгтэй нуруундаа хүнд гэмтэл авсан, нөгөө зорчигчийн чих нь тасарч нил цус болсон гээд нэгээс бусад нь хүнд гэмтэл авсан байв. Азаар утасны сүлжээтэй газар таарч, бид Улаанбаатар руу түргэн дуудаж, тэр хооронд машины багажийг нээж хөнжил бусад зүйлээр осолд орсон хүмүүсийг хучиж дулаалав. Эдгээр хүмүүс осолд орсон ч ёстой ус уух хувьтай хүмүүс байсан. Учир нь яг энэ үед нэг том автобус бидний дэргэд ирж зогссон нь Монголд ирсэн Солонгосын сайн дурынхны унаа байв. Бурханы авралаар тэд дандаа эмнэлэгийн ажилтнууд байж таарсан, эм эмнэлгийн хэрэгсэл ч тэдэнд хангалттай байв. Тэд манай Золоотой хамт хүмүүст боолт хийж, бусад тусламжийг үзүүллээ. Дараа нь түргэн тусламжийн машин ирж эдгээр хүмүүсийг Улаанбаатар руу авч явлаа. Хэд хоногийн дараа осолд орсон хүмүүсийн ар гэрийнхэн миний утас руу залгаж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Хүмүүс бүгд амьд мэнд үлдсэн байлаа. Төгсгөлд нь хэлэхэд манай залуус ч, Салхи хамтлагийн залуус ч энэ тухай олонд ярьсангүй өнөөг хүрчээ. Үнэхээр даруухан, сайхан залуус шүү. 7 жилийн дараа найзуудаараа бахархаад энэ түүхийг орууллаа, онгирсон болохгүй байхаа. Эцэст нь хэлэхэд аян замд анхаарал болгоомжтой явж байгаарай." гэжээ.

0 Сэтгэгдэл