Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Өвчтөний түүх хуурамчаар зохиож, мөнгө завшсан С.Тунгалагийн хэргийг прокурор хянаж эхэлжээ
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа. Эл хэргийг УМБГ-ынхан шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт зардлын 80 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг, 2009-2010 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 95 мянга орчим хүний өвчтөний түүхээс 20 мянга гаруй нь зөрчилтэй, хуурамч байсан нь шалгалтын явцад илэрсэн аж. Өөрөөр хэлбэл, 20 мянга гаруй иргэний өвчтөний түүхийг хуурамчаар зохиож, 300 гаруй сая төгрөг завшсан гэсэн тооцоог ч хууль хяналтынхан гаргасан юм. С.Тунгалаг дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд ажилладаг эмч нараар өвчтөний түүх хуурамчаар бичих үүрэг өгч, бичсэнийх нь дараа хувь өгдөг, үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй эмчийг ажлаас нь халсан тохиолдол ч гарсныг гэрчилж, хууль хяналтынханд даргынхаа эл хууль бус үйлдлийн тухай мэдээлэл өгсөн эмч ч бий.
Энэ хэрэгт Нийгмийн даатгалын газрын зарим ажилтныг холбогдуулан шалгасан аж. Санхүүгийн бичиг баримттай холбоотой нарийвчлан хянах зүйл олон учир С.Тунгалаг нарт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэхэд хугацаа шаардана гэдгийг ч прокурорынхон хэлж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа. Эл хэргийг УМБГ-ынхан шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.Тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт зардлын 80 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг, 2009-2010 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 95 мянга орчим хүний өвчтөний түүхээс 20 мянга гаруй нь зөрчилтэй, хуурамч байсан нь шалгалтын явцад илэрсэн аж. Өөрөөр хэлбэл, 20 мянга гаруй иргэний өвчтөний түүхийг хуурамчаар зохиож, 300 гаруй сая төгрөг завшсан гэсэн тооцоог ч хууль хяналтынхан гаргасан юм. С.Тунгалаг дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд ажилладаг эмч нараар өвчтөний түүх хуурамчаар бичих үүрэг өгч, бичсэнийх нь дараа хувь өгдөг, үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй эмчийг ажлаас нь халсан тохиолдол ч гарсныг гэрчилж, хууль хяналтынханд даргынхаа эл хууль бус үйлдлийн тухай мэдээлэл өгсөн эмч ч бий.
Энэ хэрэгт Нийгмийн даатгалын газрын зарим ажилтныг холбогдуулан шалгасан аж. Санхүүгийн бичиг баримттай холбоотой нарийвчлан хянах зүйл олон учир С.Тунгалаг нарт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэхэд хугацаа шаардана гэдгийг ч прокурорынхон хэлж байна.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
























