МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
Зурагтын зам дагуух явган зорчигчийн замыг гүйцээн барьж эхэллээ
Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртлэх 2,52
км замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр өргөнтэй, 4 урсгалтай
болгосон. Замын ажлын гүйцэтгэгчээр “Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12
сард ашиглалтад өгчээ. Энэхүү зам нь гэрэлтүүлэг, 2 талаараа 2,25 см
өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар төлөвлөгдсөн боловч газар
чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим хэсэгт явган зорчигчийн
замыг дутуу орхин ашиглалтад өгчээ.

Харин “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүргийг холбогдох албаныханд өгснөөр энэ сарын 30-наас явган зорчигчийн зам тавих ажил эхэлсэн байна. Зам тавих ажлыг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн "Баруун салбар" хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор 7 айл хашааны газраа 2 метр орчим татсан байна.
Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь чөлөөлж, замын баруун хэсэгт 8 айл газраа чөлөөлөөгөөгүйгээс явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээж чадаагүй байсан юм. Ирэх долоо хоногт үлдсэн хэсгийг гүйцээж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл