Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
www.amjilt.com сайтыг хууль бусаар хаасныг эсэргүүцлээ
Монголын сайтын холбоо, www.amjilt.com сайт хамтран хэвлэлийн бага хурал
хийлээ. Хэвлэлийн бага хурлаар www.amjilt.com сайтыг хаасан нь ямар ч
хууль зүйн үндэслэлгүй гэдгийг Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч
Ж.Жаргалсайхан мэдэгдлээ. Тодруулбал www.amjilt.com сайт нь ямар ч
хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй байхад тус сайтыг “Тоон контентын
үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын дөрөв буюу
Контентын агуулгад тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн утсаар ярьж
сүрдүүлэн тус сайтыг хаажээ. Энэ нь Харилцаа холбооны зохицуулах
хорооноос сайтыг “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий
нөхцөл шаардлага”-ын 9 буюу хяналт, 10 буюу гомдол маргаан шийдвэрлэх,
11 буюу хариуцлага гэсэн хэсгүүдийг ноцтойгоор зөрчсөн байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн уг нь хууль бус үйлдэлтэй тэмцэх ёстой байтал, Ерөнхий сайдыг "цээжээрээ хамгаалж байгаа нь" ашиг сонирхолын зөрчилтэй, сайд дарга нарт үйлчилдэг гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.
www.amjilt.com сайтыг ийнхүү ёс бусаар дээрэнгүй хаасан нь Монголын хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлэгээр халдсан хэрэг юм. Тиймээс Монголын сайтын холбоо “Ерөнхий сайдын 30 минут” хэмээх эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэд энэхүү эсэргүүцлийнхээ арга хэмжээгээр Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлийг өдөр бүр Монголын сайтын холбооны гишүүн сайтуудад байршуулахаар төлөвлөөд байгаа аж.

0 Сэтгэгдэл