Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Николь Саркозиг саатуулан байцаажээ
Францын ерөнхийлөгч асан Николь Саркозиг хууль сахиулагчид саатуулан байцаалт авсан байна. Энэ нь тус орны түүхэнд ерөнхийлөгч байсан хүнээ анх удаа саатуулан мөрдөн шалгсан хэрэг болж байна. Экс ерөнхийлөгчийг 2007-2012 онд төр тэргүүлж байхдаа албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн хэмээн сэжиглэж байгаа юм байна. Түүнийг бас мөрдөн байцаалтын нууцыг зөрсөн гэжээ. Хууль сахиулагчдын сэжиглэж байгаагаар бол Саркози засаг захиргааны өндөр албан тушаалтнаас өөрийг нь мөрдөж байгаа хэргийн талаар шаардлагатай мэдээлэл авахаар оролдсон гэнэ. Гэхдээ Le Monde сонины мэдээлснээр бол Саркози хүссэн мэдээллээ авч чадаагүй бололтой.
Францын экс ерөнхийлөгчийг бас сонгуулийн өмнөх кампанит ажилдаа Ливийн удирдагч Муамар Каддафигаас хөрөнгө авч зарцуулсан байж магадгүй гэж хууль хяналтынхан шалгаж байгаа юм. Саркозийн утсыг чагнаж байх үедээ мөрдөн байцаагчид санамсаргүйгээр огт өөр хэрэг болох тэрбумтан Лиллиан Беттанкур түүний сонгуулийн өмнөх кампанид их хэмжээний мөнгө гаргасан тухай олж мэдсэн байна. Энэ бүхний төлөө Николь Саркозид 10 хүртэлх жилийн ял нүүрлэж байгаа юм.  
Ерөнхийлөгч асан Саркозиг саатуулан мэдүүлэг аваад  нэг хонуулалгүй сулласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан