Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Халагдсаныхаа төлөө боссынхоо байшин машиныг шатаах гэв
Америкийн Флорида мужийн Дейтона-Бич хотноо 40 настай Дэмион Хейвуд гэгч өөрийнхөө төрсөн өдрөөр өөрийнхөө дарга байсан Вилли Ирвений байшин, мшаиныг шатаахаар оролджээ. Хэргийн учир нь дарга нь түүнийг “ажилдаа байнга марсуурсан байдалтай ирдэг” гэсэн шалтгаанаар халж байгаа тухай шийдвэрээ яг төрсөн өдрөөр нь өгсөн гэнэ. Жилд ганц тохиодог баяраар нь ийм бэлэг барьсан нь Хейвудэд таалагдсангүй, канистртай бензин авчраад гаражийг нь шатааж эхэлж. Яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ гэсэн нэгний асуултад Хейвуд “Яагаад гэвэл би хүсч байгаа болохоор л тэр. Тэр бүү хэл чиний байшинг ч бас шатаана” гэж уцаарласан гэнэ. Нүдээр харсан хүмүүсийн нэг нь цагдаа, гал сөнөөгчдийг дуудах хооронд Ирвений байшинг шатаахаар оролдсон ч азаар байшин нь галын хамгаалалт бүхий хийцтэй байжээ. Ингэтэл ч цагдаагийнхан ирж гэмт этгээдийг баричилжээ. Гэтэл Хейвуд сүүлийн 16 жилийн хугацаанд нийтдээ 23 удаа баривчлагдаж байсан нөхөр гэнэ.

0 Сэтгэгдэл