Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Хүзүү чилэхээс хэрхэн сэргийлэх вэ
Байнгын суугаа ажил хийдэг хүмүүст хүзүү хөших гэдэг асуудал бий. Суудлын ажилтай хүмүүсийн хүзүүний мөгөөрст даралт үүссэнээр шилэн хүзүүний булчин нь сунаж татагддаг. Энэ байдал нь даамжраад ирэхээр шилэн хүзүү байнга өвддөг болно. Үүнээс сэргийлэхийн тулд толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан суух хэрэгтэй. Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх хэрэгтэй. Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг тутамд шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь хөдөлгөж байвал сайн. Хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь алгуурхан, аль болох гүйцэд хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Эхлээд хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь дээш нь өргөөд 3-5 секунд барина. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөнийхөө хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөх хөдөлгөөнийг 3-5 удаа давтаж хийнэ.
Удаан хугацаагаар сууж ажиллахдаа хэдэн цаг тутам толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харах хэрэгтэй. Ингэх нь хүзүү хөших, хараа муудахаас эхлээд ядрахаас ч сэргийлнэ.
30 минут харахаа???
Байнгын суугаа ажил хийдэг хүмүүст хүзүү хөших гэдэг асуудал бий. Суудлын ажилтай хүмүүсийн хүзүүний мөгөөрст даралт үүссэнээр шилэн хүзүүний булчин нь сунаж татагддаг. Энэ байдал нь даамжраад ирэхээр шилэн хүзүү байнга өвддөг болно. Үүнээс сэргийлэхийн тулд толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан суух хэрэгтэй. Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх хэрэгтэй. Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг тутамд шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь хөдөлгөж байвал сайн. Хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь алгуурхан, аль болох гүйцэд хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Эхлээд хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь дээш нь өргөөд 3-5 секунд барина. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөнийхөө хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөх хөдөлгөөнийг 3-5 удаа давтаж хийнэ. Удаан хугацаагаар сууж ажиллахдаа хэдэн цаг тутам толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харах хэрэгтэй. Ингэх нь хүзүү хөших, хараа муудахаас эхлээд ядрахаас ч сэргийлнэ.
0 Сэтгэгдэл
2014.06.27
























