Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хотын дарга байсан Ц.Батбаяр, Т.Билэгт нарт холбогдох хэрэг шүүхэд шилжив
Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлэн, улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгаж байна. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая 724 мянган төгрөгийн үнэтэй Сэргээн засах клиник эмнэлгийг үндэслэлгүйгээр 256 сая 771 мянга 500 төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлж, 360 сая 736 мянга 300 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Прокурорын газраас шалгаж байна. Түүнчлэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргын албан тушаалд байсан Т.Билэгтийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хоёр тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компани, Д.Чулуунбаатар нарын нэрээр хувьчилж, улмаар Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байна. Тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 16-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурлын тов гараагүй байна.
Б.Ширнэн
Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
























