Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дууджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудсан байна. Чухам ямар асуудлаар ярилцах нь хараахан тодорхой биш байгаа ч олон нийтийн дунд янз бүрийн таамаг явж байгаа юм. Улс орны тусгаар тогтнолын талаар хөндсөн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг олон нийтэд хүрээд удаагүй ч түүнийг тойрсон элдэв шуугиан тасрахгүй нь.
Өчигдөр л гэхэд Засгийн газраас мэдэгдэл гаргаж, энэ нэвтрүүлэг ард түмнийг хагаралдуулах, занан сүрдүүлсэн агуулгатай байгаа учир хууль, хяналтын байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэн. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга үндэсний тусгаар тогтнолын талаар нэлээн хурцаар хөндөж ярьсан учир Ерөнхийлөгч дуудаж уулзаж байгаа гэх нь ч байна. Тэд чухам ямар асуудлаар ярилцахаар болсон нь маргааш тодорхой болох биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан