Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
С.ОЮУН НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган энэ сарын 23-ны өдөр Кени Улсын Найроби хотноо эхэллээ. Чуулганы төлөөлөгчид Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгов. НҮБ-аас хэрэгжүүлж буй байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн удирдах зөвлөлийн 2013 оны хурлаар зөвлөлийн бүтцийг НҮБ-ын Байгаль орчны Ассамблей буюу чуулган болгон өргөжүүлж, НҮБ-ын бүх гишүүн улс Ассамблейн гишүүн байхаар шийдвэрлэсэн юм.
Чуулганд НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, байгаль орчны хуулийн засаглал, ногоон эдийн засгийн санхүүгийн механизм, зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдаа, байгаль орчны тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжсэн тогтвортой хөгжлийн болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилго зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах, сэдэвчилсэн хуралдаануудад оролцох, чуулганы үеэр зохион байгуулагдах зэрэгцээ арга хэмжээнд оролцож, НҮБ-ын санаачилгаар хэрэгжиж буй “Ногоон эдийн засгийн төлөөх хөгжлийн түншлэл”-ийн үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцах ажээ гэж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган энэ сарын 23-ны өдөр Кени Улсын Найроби хотноо эхэллээ. Чуулганы төлөөлөгчид Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгов. НҮБ-аас хэрэгжүүлж буй байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн удирдах зөвлөлийн 2013 оны хурлаар зөвлөлийн бүтцийг НҮБ-ын Байгаль орчны Ассамблей буюу чуулган болгон өргөжүүлж, НҮБ-ын бүх гишүүн улс Ассамблейн гишүүн байхаар шийдвэрлэсэн юм. Чуулганд НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, байгаль орчны хуулийн засаглал, ногоон эдийн засгийн санхүүгийн механизм, зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдаа, байгаль орчны тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжсэн тогтвортой хөгжлийн болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилго зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах, сэдэвчилсэн хуралдаануудад оролцох, чуулганы үеэр зохион байгуулагдах зэрэгцээ арга хэмжээнд оролцож, НҮБ-ын санаачилгаар хэрэгжиж буй “Ногоон эдийн засгийн төлөөх хөгжлийн түншлэл”-ийн үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцах ажээ гэж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Jiriin negen mongol
boljiin! dajgui sain uls turch shuu!
2014.06.27
























