Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Нандин эрхтнийг нь богиносгосон эмч нараас 150 мянган доллар нэхлээ
Канадын нэгэн эр Пьер Ле-Гардерын эмнэлгийн эмч нарыг өөрийг нь бэлгийн сулралтай болгон, амьдралыг нь үрэн таран хийсэн хэмээн буруутгаж 150 мянган доллар нэхэмжлэн шүүхэд өгчээ.
Мань эрийн амьдрал 2011 оноос эхлэн өөрчлөгдөж сексийн дараагаар хүчтэй өвддөг болсон байна гэж Canada Journal мэдээлжээ. Канад эр Пьер Ле-Гардерийн эмнэлэгт хандахад эмч нар хальт мөлтхөн үзээд онц юм болоогүй байна хэмээн гэрт нь буцаасан гэнэ. Гэтэл гурван сар өнгөрөөд л дахин үзүүлэхэд бэлгэ эрхтний гэмтэлтэй гээд мэс засал хийсэн чинь эрхтнийг нь 2,54 см-ээр богиносгочихож.
Мэс заслын дараа эдгэрэхийг хүлээж хоёр жил хэртэй болсны эцэст өнөөх эр эхнэртэйгээ секс хийх гэтэл бүтэлтэй юм болсонгүй, харин ч эхнэр нь уурлан салж оджээ.
Одоо энэ бүхнийг бурууг тэрээр Пьер Ле-Гардер эмнэлгийн эмч нарт тохож, өвчнийг нь тухайн үед нь бүрэн оношлолгүй цаг алдсан гэж буруутгаж байгаа нь энэ юмсанж. “Энэ бол миний амьдралд хөлөө алдсанаас илүү хохирол учрууллаа” гэж тэрээр шүүхэд бичсэн өргөдөлдөө дурджээ.
ЗӨВ ШҮҮ
Канадын нэгэн эр Пьер Ле-Гардерын эмнэлгийн эмч нарыг өөрийг нь бэлгийн сулралтай болгон, амьдралыг нь үрэн таран хийсэн хэмээн буруутгаж 150 мянган доллар нэхэмжлэн шүүхэд өгчээ. Мань эрийн амьдрал 2011 оноос эхлэн өөрчлөгдөж сексийн дараагаар хүчтэй өвддөг болсон байна гэж Canada Journal мэдээлжээ. Канад эр Пьер Ле-Гардерийн эмнэлэгт хандахад эмч нар хальт мөлтхөн үзээд онц юм болоогүй байна хэмээн гэрт нь буцаасан гэнэ. Гэтэл гурван сар өнгөрөөд л дахин үзүүлэхэд бэлгэ эрхтний гэмтэлтэй гээд мэс засал хийсэн чинь эрхтнийг нь 2,54 см-ээр богиносгочихож.
Мэс заслын дараа эдгэрэхийг хүлээж хоёр жил хэртэй болсны эцэст өнөөх эр эхнэртэйгээ секс хийх гэтэл бүтэлтэй юм болсонгүй, харин ч эхнэр нь уурлан салж оджээ.
Одоо энэ бүхнийг бурууг тэрээр Пьер Ле-Гардер эмнэлгийн эмч нарт тохож, өвчнийг нь тухайн үед нь бүрэн оношлолгүй цаг алдсан гэж буруутгаж байгаа нь энэ юмсанж. “Энэ бол миний амьдралд хөлөө алдсанаас илүү хохирол учрууллаа” гэж тэрээр шүүхэд бичсэн өргөдөлдөө дурджээ.
0 Сэтгэгдэл
2014.06.24
























