Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООН ДАРГАД ХАМГИЙН ОЙР ГИШҮҮН Д.ГАНБАТ
Засгийн газрын сул орон тоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилж, тамгыг нь гардуулсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт улс төрийн томилгооны анхаарал татсан үзэгдэл байв. Харин энэ долоо хоногт шинэхэн сайдын “тайлаагүй дээлийг” хэн өмсөх тухай санал дэвшүүлэх ажиллагаа өрнөж эхэлсэн. Тодруулбал, Ш.Түвдэндорж УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй юм гэхэд Хууль зүйн байнгын хорооны даргын суудлаа хадгалах боломжгүй. Өнөөдрийн байдлаар тэр уг суудлаа эзгүйрүүлээгүй, эрх үүрэг нь үргэлжилж байгаа. УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудаснаа “Хууль зүйн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж. Хоёр дээлээс улбаатай томилолт авахгүй гэдгээ хэллээ...” гэж бичсэн нь уг асуудал АН-ын бүлэг дээр ярьсныг гэрчилнэ. Уг асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Яриагүй ээ, яриагүй. Албан тушаал яримааргүй байна, дараа болъё” гэж татгалзсан.
Байнгын хорооны даргад хамгийн ойр гэх хүнээр тус байнгын хорооны гишүүн Д.Ганбат тодроод, шаргал ордноор “бор шувуу” жиргэж байна. Түүнээс өөрөөс нь тодруулахад “Нэр дэвшүүлсэн. Татгалзах зүйлгүй” гэдгээ хэллээ. Удахгүй түүний нэрийг УИХ-ын чуулганд оруулж батлуулна. Гэвч түүнээс өмнө Ш.Түвдэндоржийн “гуравдагч дээлийг” тайлах шаардлагатай. Мөн энэ үйл явдлын араас УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын асуудал Хууль зүйн байнгын хороонд орж ирэх нь тодорхой.
Засгийн газрын сул орон тоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилж, тамгыг нь гардуулсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт улс төрийн томилгооны анхаарал татсан үзэгдэл байв. Харин энэ долоо хоногт шинэхэн сайдын “тайлаагүй дээлийг” хэн өмсөх тухай санал дэвшүүлэх ажиллагаа өрнөж эхэлсэн. Тодруулбал, Ш.Түвдэндорж УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй юм гэхэд Хууль зүйн байнгын хорооны даргын суудлаа хадгалах боломжгүй. Өнөөдрийн байдлаар тэр уг суудлаа эзгүйрүүлээгүй, эрх үүрэг нь үргэлжилж байгаа. УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудаснаа “Хууль зүйн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж. Хоёр дээлээс улбаатай томилолт авахгүй гэдгээ хэллээ...” гэж бичсэн нь уг асуудал АН-ын бүлэг дээр ярьсныг гэрчилнэ. Уг асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Яриагүй ээ, яриагүй. Албан тушаал яримааргүй байна, дараа болъё” гэж татгалзсан. Байнгын хорооны даргад хамгийн ойр гэх хүнээр тус байнгын хорооны гишүүн Д.Ганбат тодроод, шаргал ордноор “бор шувуу” жиргэж байна. Түүнээс өөрөөс нь тодруулахад “Нэр дэвшүүлсэн. Татгалзах зүйлгүй” гэдгээ хэллээ. Удахгүй түүний нэрийг УИХ-ын чуулганд оруулж батлуулна. Гэвч түүнээс өмнө Ш.Түвдэндоржийн “гуравдагч дээлийг” тайлах шаардлагатай. Мөн энэ үйл явдлын араас УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын асуудал Хууль зүйн байнгын хороонд орж ирэх нь тодорхой.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
























