Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
МОТОЦИКЛЫН ОСЛЫН 51 ХУВЬ НЬ ОБУД ХАГАРСНААС ҮҮДЭЛТЭЙ
Улсын хэмжээнд өнгөрсөн онд мотоциклтой холбоотой 330 гаруй осол гарч 112 хүн амиа алдаж, 191 хүн гэмтэж бэртсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулж Мэргэжлийн хяналтын байгууллага тандалт судалгаа хийсэн байна. Судалгааны дүгнэлтээр иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклын обуд нь хагарч цуураад осолддог болох нь тогтоогджээ. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас гарсан байдаг байна. Осолд орж буй хүмүүсийн 251 нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон гэнэ. Түүнчлэн осолдсон мотоциклтой эздийн 72 хувь нь мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар аваагүй зөрчил ч гарсан байна.
Аймгуудад мотоциклоор хүн тээвэрлэх зориулалтаар ашиглах нь элбэг.
Тухайлбал Дорнод, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн төвд 258 ширхэг мотоцикл үйлчилгээнд явж байгаа. Өнгөрсөн онд хүн тээвэрлэж явсан мотоциклтэй иргэд осол гаргасны улмаас 10 хүн амь насаа алджээ.
Манай хуульд мотоцикл эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учир Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломжгүй байдаг гэнэ.
Гэхдээ аймгуудын Мэргэжлийн хяналтынхан тухайн орон нутгийн Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч байгаа аж. Цаашид импортоор оруулж ирж буй мотоциклын стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикл оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах хэрэгтэй гэсэн саналыг МХЕГ-аас Зам, тээврийн яаманд хүргүүлжээ. Мөн шат шатны Засаг дарга нар иргэдийнхээ мотоциклыг нэгдсэн бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгч байхыг санал болгосон байна. Өнгөрсөн онд улсын хилээр 37 мянга орчим мотоцикл орж ирсний 36 мянга 713 нь БНХАУ-д, үлдсэн нь Энэтхэг, БНСУ, АНУ, Япон зэрэг 17 улсад үйлдвэрлэсэн байжээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд мотоциклтой холбоотой 330 гаруй осол гарч 112 хүн амиа алдаж, 191 хүн гэмтэж бэртсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулж Мэргэжлийн хяналтын байгууллага тандалт судалгаа хийсэн байна. Судалгааны дүгнэлтээр иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклын обуд нь хагарч цуураад осолддог болох нь тогтоогджээ. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас гарсан байдаг байна. Осолд орж буй хүмүүсийн 251 нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон гэнэ. Түүнчлэн осолдсон мотоциклтой эздийн 72 хувь нь мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар аваагүй зөрчил ч гарсан байна. Аймгуудад мотоциклоор хүн тээвэрлэх зориулалтаар ашиглах нь элбэг.
Тухайлбал Дорнод, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн төвд 258 ширхэг мотоцикл үйлчилгээнд явж байгаа. Өнгөрсөн онд хүн тээвэрлэж явсан мотоциклтэй иргэд осол гаргасны улмаас 10 хүн амь насаа алджээ.
Манай хуульд мотоцикл эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учир Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломжгүй байдаг гэнэ.
Гэхдээ аймгуудын Мэргэжлийн хяналтынхан тухайн орон нутгийн Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч байгаа аж. Цаашид импортоор оруулж ирж буй мотоциклын стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикл оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах хэрэгтэй гэсэн саналыг МХЕГ-аас Зам, тээврийн яаманд хүргүүлжээ. Мөн шат шатны Засаг дарга нар иргэдийнхээ мотоциклыг нэгдсэн бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгч байхыг санал болгосон байна. Өнгөрсөн онд улсын хилээр 37 мянга орчим мотоцикл орж ирсний 36 мянга 713 нь БНХАУ-д, үлдсэн нь Энэтхэг, БНСУ, АНУ, Япон зэрэг 17 улсад үйлдвэрлэсэн байжээ.
Г.Тунгалаг
0 Сэтгэгдэл
























