Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ХБНГУ-д айлчилж байна
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад энэ сарын 16-18-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын эхний өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Германы Холбооны дотоод хэргийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, доктор Гюнтер Крингс, Берлин хотын Ерөнхий прокурор, доктор Бээм, Холбооны Эрүүгийн цагдаагийн газрын ерөнхийлөгч, ноён Ёрг Циэркэ нартай уулзлаа.
Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй Эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах тогтолцооны шинэчлэлийн талаар товч танилцуулан, Монгол Улс, ХБНГУ-ын хууль сахиулах байгууллага хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцов. Ингэхдээ шинээр байгуулагдсан Мөрдөх алба, Тахарын алба, бүтцийн өөрчлөлт хийгдэж буй цагдаагийн байгууллага, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, гадаадын иргэний асуудал эрхлэх байгууллагын өөрчлөлттэй холбогдуулан тус байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг сургах, давтан сургах, дадлагажуулах хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын хувьд харьцангуй шинээр тулгарч буй асуудлууд болох мансууруулах бодисын хууль бус эргэлт, терроризм, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ХБНГУ-ын хууль сахиулах салбарын туршлага судлах, холбогдох мэргэжлийн багш, сургагч нарыг Монгол Улсад урьж ажиллуулах, хамтарсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломж, бололцооны талаар санал солилцов.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Германы Холбооны хууль зүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, доктор К.Лангэ-тай уулзаж хоёр улсын хууль зүйн яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов. Түүнчлэн Берлин муж улсын “Хайдэринг” хорих ангийн удирдлагатай уулзаж шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх арга хэлбэрийн талаар ярилцаж, тус хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
good job
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад энэ сарын 16-18-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын эхний өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Германы Холбооны дотоод хэргийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, доктор Гюнтер Крингс, Берлин хотын Ерөнхий прокурор, доктор Бээм, Холбооны Эрүүгийн цагдаагийн газрын ерөнхийлөгч, ноён Ёрг Циэркэ нартай уулзлаа. Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй Эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах тогтолцооны шинэчлэлийн талаар товч танилцуулан, Монгол Улс, ХБНГУ-ын хууль сахиулах байгууллага хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцов. Ингэхдээ шинээр байгуулагдсан Мөрдөх алба, Тахарын алба, бүтцийн өөрчлөлт хийгдэж буй цагдаагийн байгууллага, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, гадаадын иргэний асуудал эрхлэх байгууллагын өөрчлөлттэй холбогдуулан тус байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг сургах, давтан сургах, дадлагажуулах хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын хувьд харьцангуй шинээр тулгарч буй асуудлууд болох мансууруулах бодисын хууль бус эргэлт, терроризм, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ХБНГУ-ын хууль сахиулах салбарын туршлага судлах, холбогдох мэргэжлийн багш, сургагч нарыг Монгол Улсад урьж ажиллуулах, хамтарсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломж, бололцооны талаар санал солилцов.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Германы Холбооны хууль зүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, доктор К.Лангэ-тай уулзаж хоёр улсын хууль зүйн яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов. Түүнчлэн Берлин муж улсын “Хайдэринг” хорих ангийн удирдлагатай уулзаж шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх арга хэлбэрийн талаар ярилцаж, тус хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
0 Сэтгэгдэл
2014.06.18
























