Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ардчилсан хувьсгалын анхдагчдыг орон сууцтай болгох хуулийн төсөл санаачилжээ
Ардчилсан хувьсгалын анхдагчдыг орон сууцтай болгох хуулийн төсөл санаачилжээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Бурмаа, Д.Ганбат, М.Зоригт нар Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөлд Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох талаар тусгасан байна. Орон сууц болон тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг баталж, 2015 онд багтаан зохион байгуулахаар оруулжээ. Уг хуулийн төсөлдөө санал авахаар өнөөдөр Засгийн газарт хүргүүлээд байгаа аж.
Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримтлаж хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс хуулийн төсөл санаачлагчид түүхэн уламжлал, дэлхийн бусад орны жишгийг харгалзан үзэж Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон хүмүүсийн халамж, хамгааллыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Анхдагчдын дийлэнх нь өдгөө амьжиргааны дундаж түвшнээс доогуур, нэн ядуу амьдралтай төдийгүй хөдөлмөр эрхлэх чадвар нь хязгаарлагдмал, 50-иас дээш насныхан голдуу байдаг аж. Өнөөгийн эрх зүйт ардчилсан, иргэний нийгмийн үндэс суурийг тавилцсан Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийг алдаршуулах, төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэн, орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгох шаардлага зайлшгүй байгаа тул энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
тусгаар тогтнолын 300 гаруй жилийн хүсэл мөрөөдлийг түүчээлэн авчирсан ардчилсан хувьсгалын анхдагчдыг монголын түүх үнэлэх ёстой. монголоо гэсэн хүн бүр дэмжинэ. манжууд бол магадгүй эсэргүүцэх байх. ардчиллийг нухчин дарахын төлөө тэмцэж байсан нэгдлийн дарга нарт 2 өрөө орон сууц өгж байсан энэ 2 ын хооронд том ялгаа бий
Ардчилсан хувьсгалын анхдагчдыг орон сууцтай болгох хуулийн төсөл санаачилжээУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Бурмаа, Д.Ганбат, М.Зоригт нар Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөлд Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох талаар тусгасан байна. Орон сууц болон тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг баталж, 2015 онд багтаан зохион байгуулахаар оруулжээ. Уг хуулийн төсөлдөө санал авахаар өнөөдөр Засгийн газарт хүргүүлээд байгаа аж.
Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримтлаж хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс хуулийн төсөл санаачлагчид түүхэн уламжлал, дэлхийн бусад орны жишгийг харгалзан үзэж Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон хүмүүсийн халамж, хамгааллыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Анхдагчдын дийлэнх нь өдгөө амьжиргааны дундаж түвшнээс доогуур, нэн ядуу амьдралтай төдийгүй хөдөлмөр эрхлэх чадвар нь хязгаарлагдмал, 50-иас дээш насныхан голдуу байдаг аж. Өнөөгийн эрх зүйт ардчилсан, иргэний нийгмийн үндэс суурийг тавилцсан Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийг алдаршуулах, төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэн, орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгох шаардлага зайлшгүй байгаа тул энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
0 Сэтгэгдэл
зориг

2014.06.17
2014.06.17