Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЗАРИМ ЦАХИЛГААН БАРААНД ГААЛИЙН ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ БАЙЖЭЭ
Энэ сарын 6-ны өдөр парламентаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан. Үүнтэй холбогдуулж Засгийн газар “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн баталлаа. Урьд нь, Засгийн газрын 2009 оны 316, 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолоор ЖДҮ-ийн зориулалттай 37 чиглэлийн 1065 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлж байса аж. Харин энэ тогтоолоор Засгийн газрын 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үйлдвэрийн шинж чанар агуулаагүй бүтээгдэхүүн болох зурагт, компьютерын дэлгэц, принтерийн хор, Ай пад болон гаднаас сэлбэг хэлбэрээр оруулж дотоодод угсарч борлуулдаг мэдээллийн технологийн зарим сэлбэг хэрэгсэл, ахуйн үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийг жагсаалтаас хасчээ.
ГААЛИЙН БОЛОН НӨАТ-ЫН ТАТВАРЫГ ХОЁР ЖИЛ “ХАРЖ ҮЗНЭ”
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, био технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж болно” гэж заасан боловч Татварын ерөнхий хуульд “татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэсний дагуу холбогдох татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болжээ. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 6-нд УИХ-аас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсан тул “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх” журам баталлаа.
Засгийн газрын тогтоолоор хүчин төгөлдөр болсон уг журмын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулах этгээд нь татвараа хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтээ хөрөнгө оруулах салбарынхаа яаманд хүргүүлэх учиртай. Тухайн асуудал эрхэлсэн сайд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн сайдын саналд үндэслэн зөвшилцвөл татвар хойшлуулах асуудлаа Засгийн газарт оруулж шийддэг болж буй гэнэ.

0 Сэтгэгдэл