Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд дахин нэг шинэ нам байгуулагдлаа
Өнөөдөр “Монголын хариуцлага үүрэх нам /МХҮНАМ/” шинээр байгуулснаа зарлалаа.

МХҮНАМ-ын үүсгэн байгуулагчид зорилгоо “Монгол Улсын 18-аас дээш насны оюуны болон биеийн хүчний хөдөлмөр эрхлэх чадвартай иргэн бүрийг өөрийн болон бусдын өмнө хариуцлага үүрэх оюуны болон санхүүгийн чадвартай, үнэнч шударга монгол хүнээр шинэчлэн төлөвшүүлж тодорхой эрх, үүрэг үүрүүлэхэд оршино” хэмээн тодорхойлов. Мөн Монгол Улсын нийгмийн харилцаанд түүхэн үүрэг үүрэх нам болохын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Намын санаачлагч СТА А.Эрдэнэбаяр, “Монгол улсыг хариуцлагын тогтолцоо руу чиглүүлэх нь бидний  гол зорилго. Энэ бол үймээн самуун дэгдээх биш, хувьсгал биш зөвхөн оюун санааны хариуцлага гэдгийг тухайн хүнд сургах, ойлгуулах явдал” хэмээсэн юм. Тус нам одоогоор албан ёсны даргаа сонгоогүй байгаа аж. Үүсгэн санаачлагчид болох Монголын баялаг бүтээгч иргэдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Энхжаргал, МУГЖ Д.Ганхуяг, СТА А.Эрдэнэбаяр, Г.Нацагдорж, зураач Ө.Өрнөхбаяр гэх зэрэг хүмүүс намыг удирдан манлайлах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан