Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрээн хот рүү нэвтрэхэд хураамжгүй боллоо
Замын-Үүдийн боомтын захиргаа БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг хөнгөвчлөх талаар албан уулзалт хийжээ.

Уулзалтын үр дүнд Эрээн хот руу зорчих монгол иргэн бүрээс таван юанийн хураамж авдаг байсныг өчигдрөөс буюу энэ сарын 10-наас эхлэн хүчингүй болгов. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүйгээр Эрээн хот руу нэвтрэх эрхтэй болж байгаа аж. Монгол иргэд Эрээн хот руу нэвтрэхэд жилд дунджаар 12 сая юань буюу 2 сая ам.долларын хураамж төлдөг байсан аж.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан