Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Д.Батцогт: Албан сусаар зөвшилцоөх бүлэгт орно
УИХ-ын гишүүн, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос дараах асуултад тодруулга авлаа.
-УИХ-д албан бус бүлэг байгуулахаар ярьж байна. Та бүлгээсээ гараад албан бус бүлэгт орох уу?
-Албан бус бүлэг гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Бид албан бус байдлаар зөвшилцөх боломжтой. Ардчилсан намын бүлэг, Монгол ардын намын бүлэг гэдэг шиг тусдаа бүлэг байгуулаад орох боломжгүй гэж үзэж байгаа.
-Та тэр бүлэгт орж байгаа биз дээ?
-Албан бусаар хамтарч ажиллана л гэсэн үг. “Өглөөний цай” клуб, УИХ-д шинээр сонгогдсон гишүүд юм уу, залуу гишүүд нэмээд урьд нь иргэний хөдөлгөөнд тэмцэл өрнүүлж явсан гишүүд хааяа уулзаж, үзэл бодлоо нэгтгэж, ямар ямар хуулийн төсөлд ямар бодолтой байгаагаа танилцуулах байдлаар ажиллая гэдэгт санал нэгдсэн.
-“Шударга ёс” эвслийн бүлгээс гарах хүсэлтийг тань шийдсэн үү?
-Бүлгээс гаръя гэдэг саналаа УИХ-ын даргад өгсөн. Дарга парламентын чуулганд уншаад танилцуулчихсан шүү дээ. Тэгэхээр одоо бүлгээс гарчихсан, эцсийн байдлаар шийдсэн гэсэн үг.

0 Сэтгэгдэл