Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
МАН, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулж байж сална гэнэ
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хүсэлтийг МАН-аас тавдугаар сарын 29-нд өргөн барьсан. УИХ-ын дэгээр бол Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор авч хэлэлцэх ёстой боловч АН ирцээ бүрдүүлээгүй, мөн Н.Батбаяр сайд өвчтэй байсан гэсэн шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон. Гэтэл өнөөдөр мөн л тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл” гэлээ.
Тэд бас сайдыг огцруулах шаардлагад баримт болгосон тоо баримт нь Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, Олон Улсын валютын сангаас авсан үнэн зөв мэдээлэл гэдгээ дурдлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат огцруулах үндэслэлд тусгасан тоо баримт зөрүүтэй байгаа тул энэ бүхнийг дахин нягтлах шаардлагатай гээд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
МАН-ын бүлэг бас “Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Б.Гарамгайбаатар УИХ-ын дэгийн тухай хуулийн “Долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас Үндсэн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэж үзсэнээ ч хэллээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хүсэлтийг МАН-аас тавдугаар сарын 29-нд өргөн барьсан. УИХ-ын дэгээр бол Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор авч хэлэлцэх ёстой боловч АН ирцээ бүрдүүлээгүй, мөн Н.Батбаяр сайд өвчтэй байсан гэсэн шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон. Гэтэл өнөөдөр мөн л тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл” гэлээ.Тэд бас сайдыг огцруулах шаардлагад баримт болгосон тоо баримт нь Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, Олон Улсын валютын сангаас авсан үнэн зөв мэдээлэл гэдгээ дурдлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат огцруулах үндэслэлд тусгасан тоо баримт зөрүүтэй байгаа тул энэ бүхнийг дахин нягтлах шаардлагатай гээд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
МАН-ын бүлэг бас “Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Б.Гарамгайбаатар УИХ-ын дэгийн тухай хуулийн “Долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас Үндсэн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэж үзсэнээ ч хэллээ.
0 Сэтгэгдэл
























