Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байнгын хорооны гишүүд Ш.Түвдэндоржийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хамтарсан хуралдааны эхэнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохыг хэлэлцэн, олонхийн саналаар дэмжлээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн саналаар үүрэгт ажлаа өгснөөс хойш Ерөнхий сайд уг орон тоонд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэх санал гарган, УИХ-д өргөн барьсан. Харин Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэн энэ саналыг дэмжихгүйгээ илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр уг асуудлыг байнгын хорооны түвшинд хэлэлцэж, хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 22-оос 19 нь зөвшөөрснөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцэх боллоо. УИХ эл асуудлыг энэ долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаараа хэлэлцэх юм. 
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан