Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Гар утсаа өмдний халаасанд хийвэл үр тогтоох чадварыг бууруулна
Гар утасны цахилгаан соронзон долгион муу гэдгийг хүн бүр л мэддэг. Биедээ байнга авч явах хэрэггүй ч гэж зөвлөдөг. Гэвч хүмүүс энэ зөвлөгөөг төдийлэн ойшоодоггүй.
Гар утас хэрэглэгчид ихэвчлэн өмднийхөө халаасанд хийх хандлагатай байдаг. Ингэж байнга өмднийхөө халаасанд хийх нь эрчүүдийн үр тогтоох чадварыг бууруулдаг гэдгийг ээлжит нэг судалгаа харуулжээ. Эксетерийн их сургуулийн эрдэмтэд 1492 эрэгтэйг судалгаандаа хамруулан үзэхэд гар утсаа өмднийхөө халаасанд хийдэг эрчүүдийн эр бэлгийн эсийн хөдөлгөөн найман хувиар буурсан нь тогтоогджээ. Эр бэлгийн эсийн чанар, хөдөлгөөн нь үр тогтооход хамгийн чухал. Хөдөлгөөн нь удааширсан, чанаргүй эс үр тогтоож чаддаггүй. Тиймээс гар утсаа аль болох биеэсээ хол, цүнхэндээ ч юм уу авч явахыг эрдэмтэд зөвлөж байна. Өнөөдөр хөгжингүй орны нийт гэр бүлийн 14 хувь нь үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа нь энэ мэт шалтгаанаас үүдэлтэй үргүйдэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн гар утас гэлтгүй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг техник хэрэгслийн хэрэглээ хэт өссөнөөс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх явдал нэмэгдэх болсон юм.
Гар утасны цахилгаан соронзон долгион муу гэдгийг хүн бүр л мэддэг. Биедээ байнга авч явах хэрэггүй ч гэж зөвлөдөг. Гэвч хүмүүс энэ зөвлөгөөг төдийлэн ойшоодоггүй. Гар утас хэрэглэгчид ихэвчлэн өмднийхөө халаасанд хийх хандлагатай байдаг. Ингэж байнга өмднийхөө халаасанд хийх нь эрчүүдийн үр тогтоох чадварыг бууруулдаг гэдгийг ээлжит нэг судалгаа харуулжээ. Эксетерийн их сургуулийн эрдэмтэд 1492 эрэгтэйг судалгаандаа хамруулан үзэхэд гар утсаа өмднийхөө халаасанд хийдэг эрчүүдийн эр бэлгийн эсийн хөдөлгөөн найман хувиар буурсан нь тогтоогджээ. Эр бэлгийн эсийн чанар, хөдөлгөөн нь үр тогтооход хамгийн чухал. Хөдөлгөөн нь удааширсан, чанаргүй эс үр тогтоож чаддаггүй. Тиймээс гар утсаа аль болох биеэсээ хол, цүнхэндээ ч юм уу авч явахыг эрдэмтэд зөвлөж байна. Өнөөдөр хөгжингүй орны нийт гэр бүлийн 14 хувь нь үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа нь энэ мэт шалтгаанаас үүдэлтэй үргүйдэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн гар утас гэлтгүй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг техник хэрэгслийн хэрэглээ хэт өссөнөөс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх явдал нэмэгдэх болсон юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























