Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Тэргэнцэртэй иргэд олон улсын багш нараас суралцав
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв ДЭМБ, Филлипин, Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тэргэнцэрийн зөв хэрэглээг төлөвшүүлэх” сэдэвт сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгээх, тэргэнцэртэй иргэдийг зөв байрлуулж суулгах, арчлах, тэдэнд давхар бэрхшээл үүсэхээс сэргийлэх талаар цогц мэдээллийг олгох юм байна. Тус сургалтыг Тэргэнцэр тохируулах, сургагч багш бэлтгэх, Тэргэнцэр түгээх үйл ажиллагааг зохион байгуулах менежерүүдийн сургалт, Тэргэнцэр түгээгч үйл ажиллагаанд оролцогч талуудын хэлэлцүүлэг гэсэн гурван үе шаттай явуулах бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд үргэлжлэх юм.
Сургалтыг гадаад, дотоодын сургагч багш нар удирдан явуулж байгаа ба хот, хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд нээлттэй оролцох боломжтой. Мөн уг сургалтаар бэлтгэсэн сургагч багш нар цаашид хөдөө орон нутагт хүрч ажиллана.
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв ДЭМБ, Филлипин, Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тэргэнцэрийн зөв хэрэглээг төлөвшүүлэх” сэдэвт сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж байна.Энэхүү сургалтаар тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгээх, тэргэнцэртэй иргэдийг зөв байрлуулж суулгах, арчлах, тэдэнд давхар бэрхшээл үүсэхээс сэргийлэх талаар цогц мэдээллийг олгох юм байна. Тус сургалтыг Тэргэнцэр тохируулах, сургагч багш бэлтгэх, Тэргэнцэр түгээх үйл ажиллагааг зохион байгуулах менежерүүдийн сургалт, Тэргэнцэр түгээгч үйл ажиллагаанд оролцогч талуудын хэлэлцүүлэг гэсэн гурван үе шаттай явуулах бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд үргэлжлэх юм.
Сургалтыг гадаад, дотоодын сургагч багш нар удирдан явуулж байгаа ба хот, хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд нээлттэй оролцох боломжтой. Мөн уг сургалтаар бэлтгэсэн сургагч багш нар цаашид хөдөө орон нутагт хүрч ажиллана.
0 Сэтгэгдэл
























