Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхий сайд Швейцарь улсад ажиллаж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар өнөөдөр Швейцарь улсад болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурван талын хамтын түншлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Жил бүр дээд хэмжээний чуулган зохион байгуулж, хөдөлмөрийн салбарт үр дүнтэй ажиллаж байгаа гишүүн орны төрийн тэргүүн, Ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж, илтгэл тавиулдаг уламжлалтай. Тус чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, Польшийн Ерөнхийлөгч Л.Качинский, ХБНГУ-ын канцлер А.Меркель зэрэг олон орны төрийн тэргүүн уригдан үг хэлж байжээ.
Энэ удаагийн хуралд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ. Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр нийгмийн салбарт “Ажилтай, орлоготой Монгол хүн”, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг олон улсын хөдөлмөрийн байгууллага гишүүн орнууддаа мэдээлвэл зохих туршлага гэж үзсэн байна.
Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Женев дэх салбарт “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор болж байгаа юм байна. Ерөнхий сайд өчигдөр эх орноосоо мордсон бөгөөд энэ долоо хоногийн пүрэв гарагт ирэх юм байна.
ЗӨВ ШҮҮ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар өнөөдөр Швейцарь улсад болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурван талын хамтын түншлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Жил бүр дээд хэмжээний чуулган зохион байгуулж, хөдөлмөрийн салбарт үр дүнтэй ажиллаж байгаа гишүүн орны төрийн тэргүүн, Ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж, илтгэл тавиулдаг уламжлалтай. Тус чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, Польшийн Ерөнхийлөгч Л.Качинский, ХБНГУ-ын канцлер А.Меркель зэрэг олон орны төрийн тэргүүн уригдан үг хэлж байжээ.
Энэ удаагийн хуралд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ. Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр нийгмийн салбарт “Ажилтай, орлоготой Монгол хүн”, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг олон улсын хөдөлмөрийн байгууллага гишүүн орнууддаа мэдээлвэл зохих туршлага гэж үзсэн байна.
Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Женев дэх салбарт “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор болж байгаа юм байна. Ерөнхий сайд өчигдөр эх орноосоо мордсон бөгөөд энэ долоо хоногийн пүрэв гарагт ирэх юм байна.
0 Сэтгэгдэл
2014.06.09
























