Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
БШУ-ы сайдад хандахыг хүсэв
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар баасан гарагт МУИС-ийн Багш нарын болон үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Багш нар бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлж буй арга барил, удирдлагын багийнханд сэтгэл дундуур байгаа гэлээ. Эрэмбэ дараалал алдагдсан, судалгаа шинжилгээгүйгээр хүч мэдэн өөрчлөлт явуулж байгаа аж.
Багш нарын холбооныхон сургуулийн удирдлагууд болон БШУ-ы сайдад шаардлага хүргүүлж, оюутнууд гурван ч удаа жагсаал хийхэд дорвитой арга хэмжээ авахгүй байгааг хэлэв. МУИС-ийн 700 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 80 орчим хувь нь захирал А.Галтбаяр болон түүний багийнханд итгэл үзүүлэх боломжгүй гэжээ. Эрдмийн зөвлөлийн бүх эрх мэдлийг үгүй болгож, тэнхимийн эрхлэгчээс эхлүүлээд бүх хүнийг албан тушаалд шууд томилдог болж, санхүүгийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн байна. Иймээс бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Дээд боловсролын хуулийг өөрчлөх шаардлагатайг багш нар хэлж, дэмжлэг хүслээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МУИС-д өрнөж буй асуудлыг улс төржүүлэхгүйгээр аль болох шийдэх талаас нь хандах ёстой гэв. Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандаж, сургуулийн хамт олны дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа удирдлагын томилгооны асуудлыг эргэн харах, ирэх хичээлийн шинэ жилээс өмнө асуудлыг цэгцлэх талаар санал солилцохоо хэлсэн. МУИС-ийн ректорыг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалтын ардчилсан зарчмаар сонгууль явуулахыг санал болгох гэнэ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг багш, оюутнуудын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэх боломжтойг хэлсэн юм.

0 Сэтгэгдэл