Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АН 2016 он хүртэл 1000 боловсон хүчнээ мэргэшүүлж, чадавхижуулна
Ардчилсан нам 2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарлаж, намын бодлогоор шат шатандаа боловсон хүчнээ мэргэшүүлэх, чадавхижуулах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Ардчилсан намынхны хүсэлтээр Нийслэлийн Ардчилсан нам “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-тэй хамран 2014 оны зургадугаар сарын 4-нд “Blue Sky” цамхагийн гурван давхар “Topaz” хурлын зааланд “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад Хөвсгөл аймгийн АН-ынхан, 24 сумын намын хорооны дарга, Засаг дарга зэрэг 35 хүн хамрагдсан юм. Тэд сургалтын явцад “Би хаана явна вэ. Өөрийгөө таньж бусдыг манлайлах нь”, “Хувийн зохион байгуулалт цагийн менежмент”, “Хамтран ажиллахын утга учир” зэрэг сэдвээр номын дуу сонсов. Түүнчлэн сургалтад оролцогчид өчигдөр УИХ, НИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газрын гишүүдийн болон Улаанбаатар хотын удирдлагуудын төлөөлөлтэй уулзлаа. Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, НИТХ-ын дарга Д.Баттулга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар тэдэнтэй уулзсан юм.

Сайд нар салбарын яамныхаа баримтлан ажиллаж буй бодлого, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, цаашид хийх ажлаа танилцуулсан бол НИТХ-ын дарга Д.Баттулга хотод өнгөрсөн хугацаанд хотод хийсэн томоохон ажлуудынхаа заримаас танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Энэ оныг намын дотоод сургалтын жил болгон зарласан. 2016 онд хүртэл 1000 хүнийг сургаж, мэргэшүүлэхээр төлөвлөсөн байгаа. Эхний ээлжийн 150 хүн саяхан сургуулиа төгслөө. “Сумын чуулган” хөтөлбөрийг зүүн аймгуудаас хэрэгжүүлж эхэлсэн. Сум бүрээс намынхаа боловсон хүчин болох 25 хүнд багийн ажлын тухай мэдлэг олгох сургалтад хамруулж эхэлсэн. Төлөвлөгөөнийхөө дагуу ирэх намар Хөвсгөлд очиж хөтөлбөрөө хэрэгжүүлэх болно. Үүнээс гадна өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засаг төрийн хийж хэрэгжүүлсэн ажил ард иргэдэд хэрхэн хүрэв, амьдралд яаж буув гэдгийг мэдэхийн тулд очсон орон нутаг бүртээ иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ” гэдгийг Хөвсгөл аймгийн АН-ынханд дуулгав.

0 Сэтгэгдэл