Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Далай аварга цолыг хасахыг гишүүд дэмжив
УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгасны дараа Монгол бөхийн цолноос Далай аварга цолыг хасах тухай тусгасан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн талаар байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хуулийн төслийн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор малын хорогдлын нэгдүгээр босго үзүүлэлт нь зургаан хувь, хоёрдугаар босго үзүүлэлт нь 30 хувь байхаар хуульчлах, сумын малын хорогдлыг мэдээлэх, үүнтэй уялдуулан даатгалын эрсдэлийн түвшин, даатгалын хураамжийг тогтоох, давхар даатгалын компанийг төрийн болон хувийн өмчийн оролцоотой хувьцаат компани байхаар тогтоож, холбогдох зохицуулалтыг Компанийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, даатгалын тохиолдол, даатгалын эрсдэлийн хуваариалалт, нөхөн төлбөртэй холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах, түүнчлэн хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын сангийн зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбогдсон зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг төсөлд тусгах асуудлаар санал хураалт явуулж тэдгээрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалгахад малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах, малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах, малыг төрлөөр нь даатгуулах, малын хорогдлын хувь хэмжээг сумын түвшинд тодорхойлох, даатгалын нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах зарчмыг баримтлах талаарх шинэ зүйлийг нэмсэнээс гадна даатгалын эрсдэлийн хуваарилалт, сумын малын хорогдлыг тогтоох, мэдээлэх, малын хорогдлын босго үзүүлэлтийг тогтоох, даатгалын эрсдэлийн түвшин, даатгалын хураамж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр зэрэгтэй холбоотой зүйлийг өөрчлөн найруулах буюу шинэ зүйл нэмэх зэрэг санал дэмжигдэв.
Мөн малын индексжүүлсэн даатгалын сан нь даатгагчдын хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын компанийн сан гэх төрөлтэй байх, хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна гэх зэрэг заалттай Хамтын эрсдэлийн сан гэсэн шинэ зүйл нэмэхийг гишүүд дэмжив.
Мөн найруулгын. шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дуусгаснаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өндөрлөж, Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.
2003 онд шинээр “далай аварга” цол бий болгосон нь Монгол үндэсний бөхийн хөгжил, өрсөлдөөн өндөр түвшинд хүрч буй өнөө үед уламжлалт “даян аварга”, “дархан аварга” цолонд хүрэх боломжийг хязгаарлаж байгааг үндэслэн хууль санаачлагчид нь шинээр бий болсон “далай аварга” цолыг хасахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол үндэсний бөхийн цол чимэгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд улам өсөхийн сацуу бөхчүүдийн шударга өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байгаа аж. Төсөлтэй холбогдсон төсвийн ямар нэг зардал гарахгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа гэв. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 60.1 хувь дэмжсэнээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх болов.
Одоо чуулганы хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.
4 turuulj darhan avarga boloh n shudarga sh dee. 3 turuulsen darhan avarga arai l chul shuu. Darhan gehed hetsuu. Emegtei hun 3 huu gargaad darhan gedegtei adiltgaad bgaa yum uu haashaa yum.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгасны дараа Монгол бөхийн цолноос Далай аварга цолыг хасах тухай тусгасан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн талаар байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хуулийн төслийн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор малын хорогдлын нэгдүгээр босго үзүүлэлт нь зургаан хувь, хоёрдугаар босго үзүүлэлт нь 30 хувь байхаар хуульчлах, сумын малын хорогдлыг мэдээлэх, үүнтэй уялдуулан даатгалын эрсдэлийн түвшин, даатгалын хураамжийг тогтоох, давхар даатгалын компанийг төрийн болон хувийн өмчийн оролцоотой хувьцаат компани байхаар тогтоож, холбогдох зохицуулалтыг Компанийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, даатгалын тохиолдол, даатгалын эрсдэлийн хуваариалалт, нөхөн төлбөртэй холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах, түүнчлэн хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын сангийн зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбогдсон зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг төсөлд тусгах асуудлаар санал хураалт явуулж тэдгээрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалгахад малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах, малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах, малыг төрлөөр нь даатгуулах, малын хорогдлын хувь хэмжээг сумын түвшинд тодорхойлох, даатгалын нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах зарчмыг баримтлах талаарх шинэ зүйлийг нэмсэнээс гадна даатгалын эрсдэлийн хуваарилалт, сумын малын хорогдлыг тогтоох, мэдээлэх, малын хорогдлын босго үзүүлэлтийг тогтоох, даатгалын эрсдэлийн түвшин, даатгалын хураамж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр зэрэгтэй холбоотой зүйлийг өөрчлөн найруулах буюу шинэ зүйл нэмэх зэрэг санал дэмжигдэв.
Мөн малын индексжүүлсэн даатгалын сан нь даатгагчдын хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын компанийн сан гэх төрөлтэй байх, хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна гэх зэрэг заалттай Хамтын эрсдэлийн сан гэсэн шинэ зүйл нэмэхийг гишүүд дэмжив.
Мөн найруулгын. шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дуусгаснаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өндөрлөж, Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.
2003 онд шинээр “далай аварга” цол бий болгосон нь Монгол үндэсний бөхийн хөгжил, өрсөлдөөн өндөр түвшинд хүрч буй өнөө үед уламжлалт “даян аварга”, “дархан аварга” цолонд хүрэх боломжийг хязгаарлаж байгааг үндэслэн хууль санаачлагчид нь шинээр бий болсон “далай аварга” цолыг хасахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол үндэсний бөхийн цол чимэгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд улам өсөхийн сацуу бөхчүүдийн шударга өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байгаа аж. Төсөлтэй холбогдсон төсвийн ямар нэг зардал гарахгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа гэв. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 60.1 хувь дэмжсэнээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх болов.
Одоо чуулганы хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.
0 Сэтгэгдэл
ЮУН ЦОЛ ЭНЭ ТЭР ДАМПУУРЧИХААД БАЙГАА ЭДИЙН ЗАСАГ
ЗА БОЛИЛДОО УЛС ЭХ ОРОН МИНЬ ТУЙЛДААД СӨХӨРЧИХЛӨӨ ИЙМ ЮУМ ЯХЧЖ ХИЙЖ ДЭМЖИЖ БАЙХААР 76 МИНЬ ЯМАР 1 ЮУМ БҮТЭЭН БАЙГУУЛААЧ ЭЭ
2014.06.08
2014.06.07
























